Нэмэлт: Төгсөлтийн үдэшлэг

1.5K 138 14
                                    

11:00

"Воах." би мөрнөөсөө давуулж харав. "Энэ газар улам их хүнтэй болж эхэлж байна." би Мэрэдит рүү үс хатаагчийг давуулан харлаа.

"Тийм шүү. Бид эрт ирсэн нь аз болсон байна."

Энд бүлэг охидууд бөөнөөрөө байх бөгөөд залуус хумсны салонд ирж байв. Өнөөдөр бусад болон манай сургуулийн төгсөлтийн үдэшлэг болно. Өнөөдрийн хийх зүйлсийн жагсаалтын эхнийх нь хумсаа будуулах байв. Би тэвчээртэй суугаад цангис жимсийн өнгөөр будуулж байгаа хумсаа байн байн харна.

Мэрэдит улбар шар өнгөөр хумсаа будуулж байна.

Бид хоёр оройн үдэшлэгт бэлэн болох гэж өглөө эрт боссон. Үдэшлэг долоо гучаас эхлэх боловч хүмүүс цагтаа ирэхгүй болохоор бид хоёр гучин минутын дараа очихоор төлөвлөж байна.

Хумсаа будуулж дууссаны дараа жагсаалтын дараагийн зүйл нь үс байв. Өнөөдөр замын түгжрэл ихтэй байсан тул азаар бид урьдчилан нэг газар бүх зүйлсээ амжуулахаар цаг авсан.

Үсний салон хумсныхтай ойрхон байсан тул тийшээ очиход удсангүй. Би үсээ угаалгуулж, гүн гуужуулж, хатаалаа. Миний хүсч байсан үсний засалт сул долгионтой байсан тул үсчин индүү ашиглаж үсийг минь буржийлган үсний хатгуураар дээш болгов. Тиймээс үсээ суллах цаг болоход долгионоо хадгалсан байна гэсэн үг. Мэрэдит шулуун засалттай болгосон нь түүнд зохиж байлаа.

Бид өөрсөө нүүр будахдаа сайн болохоор ямар нэгэн газарт цаг товлоогүй.

"Ахх." Мэрэдит санаа алдав.

"Яасан бэ?" би санаа зовон асуулаа.

Бид хоолны газар луу алхаж байхад тэр утсаараа мессеж бичиж байв. "Миний хос үдэшлэгт цагтаа ирж чадахгүй болчихлоо гэж байна."

"Баларсан юм. Гэхдээ тэр сүүлд нь ирнэ биз дээ. Бүгд хооллох үед." би хэллээ.

"Тэр дуусахаас өмнө ирэхийг бодно гэж байна." тэр утсаа халаасандаа хийхдээ хэлэв.

"Тэгээсэй билээ." би хэллээ. "Чи Скайлор бид хоёртой хамт болно шүү." би санал болгов.

7:50

Би өөрийгөө толинд харангаа уруулын будгаа давхарлаж түрхлээ. Би үсээ янзлаад Vogue-ийн нүүр зураг дээр байгаа мэт pose авав.

Би өөрөөрөө бахархагч биш шүү тангараглая.

Би миний орон дээр сууж байх Морган руу эргэж харлаа. Тэр эрүүгээ гарныхаа доор тавиад орны толгойн дээр налж байв. "Тэгэхээр би ямархуу харагдаж байна?"

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now