[26] Дуут шуудан

1.4K 160 3
                                    

Хмм. Энэ үнэхээр сонин л юм.Үүнд анхаарал хандуулахыг хүссэнгүй ч сониуч зан минь үргэлж миний дутагдал болдог.Би нүдээ илүү томруулан сайтар харвал Мэрэдит Клей-ыг өөрөө гэртээ оруулж байгаа нь тод харагдаж байлаа.

Надад энэ хамаагүй болохоор тэднийг орхихоор шийдэв.Гэхдээ Клей-ийн харцнаас үл ойлгогдох зүйл надад мэдрэгдэж байлаа.Удалгүй би буцаж орондоо ороод зөөлөн хөнжилдөө шигдэв.Аажим аажмаар нүд анилдаж удалгүй унтахаа мэдэж байлаа.Маргааш Хагасайн өдөр тул ямар нэгэн хичээл, төлөвлөсөн ажил байхгүйг санаад нүүрэнд цаанаасаа л инээмсэглэл тодроно.Өдөр хүртэл унтаж болноо гэсэн үг.

Маргааш өглөө нь би сэрснийхээ дараа утсаа аван ирсэн мэдэгдлүүдээ гүйлгэн шалгав. Сонин л юм надад 10н зурвас ирсэн байна.(Би Бонни, Жон хоёртой хамт групп чатанд байдаг), бусдууд нь Мэрэдит, Морганаас ирж.Гэхдээ хачин нь өөр нэг дуут шуудан иржээ...

Би босоод хуруугаараа утсаа товшингоо энэ шууданг сонсож үзэх эсэхээ бодлоо. Шөнө дунд энэ ирсэн байв.Тэгээд би сонсохоор шийдэн утсаа чихэндээ ойртууллаа.

Чейс Данелс -аас дуут шуудан ирсэн байна.

---утас унтрав---

Тоглоод байна уу? гэсээр би утсаа цэнэглэгчиндээ залгав. Чейс тийм л чухал хэрэг биш бол шөнө дунд залгах ёсгүй дээ.

Утас цэнэг ороход удахаар байсан болохоор тэр хооронд шүршүүрт орж үсээ угаалаа. Би ихэнхдээ үсээ өөрөөр нь хатаадаг бол өнөөдөр үсээ сэнсдэв. Дараа нь хувцаснуудаа эвхэж байтал утас дуугарлаа. Утсаа аваад "Сайн уу Мэрэдит?"

"Сайн уу, надад чиний зөвлөгөө хэрэгтэй байна, манайд ороод ирэхгүй биз?" гэж тэр сул хоолойгоор асуув.

Би "Таван минутын дараа очъё"

Доошоо буусаар гал тогоонд очиход аав ээж хоёр миний төрсөн өдрийн талаар ярилцаж байлаа. "

"Төрсөн өдрөөр маань том машин л авч өгвөл сэтгэлд нийцэх байх даа" гэж би наргиан хийсээр аавын хажууд суув.

"Тийм шүү тэр том болсон." гэсээр аав миний духан дээр үнслээ.

"Сайхан сонсогдож байна." гэж ээж инээмсэглэсээр хэлэв.

Манай гэр бүл үргэлж тоглоом наргиа хийдэг болохоор тэгж хэлсэн юмсан.Гэхдээ тэд буруугаар ойлгосон бололтой."Би ямар нэгэн онцгой зүйл хүсэхгүй ээ. Хамтдаа оройн зоог барих л надад хангалттай."

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now