[34] Өнгөрсөнд

1.3K 145 1
                                    

4:17 A.M

Бурхан минь, миний толгой үнэхээр өвдөж байна. Шуудхан л гараа духан дээрээ тавьж үзвэл халуурч байлаа. Өчигдөр яг юу болсныг санах гэж оролдсон ч чадахгүй нь.

"Нойрсож буй гүнж эцэст нь сэрэх шив." гэх хоолой хажууд сонсогдлоо.

Толгойгоо өндийлгөн эргэн тойрноо харвал орны хажуудах түшлэгтэй сандал дээр Скайлор сууж байх нь тэр.

"Ю-юу болсон юм?" гэж чичирсэн хоолойгоор асуухад

Тэр над руу ойртоод намайг хэсэг ажиглалаа. Тэр гараа зөрүүлсэн байх бөгөөд тохой нь өвдгөнд нь хүрч байв. "Бие нь яаж байна?"

"Тааруу." гэж хариулчхаад толгойгоо буулган гараа духан дээрээ тавив.

"Эхлээд" Тэр босоод ширээн дээрээс аяга ус, эм хоёрыг аваад надад өгөв."Үүнийг уу. Өвдөлт чинь намдана."

Эмээ ууж дуусчхаад түүнээс юу болсныг асуулаа. Скайлор санаа алдаад "Тэр уух юманд чинь хор хийсэн байсан"

Нуруугаар шууд л хүйт оргиж"Юу?" Би биеэ шалгаж үзээд "Т-тэр намайг.."

"Үгүй дээ, тэр чамд огт хүрээгүй. Би Миатай явж байгаад азаар чамайг газар ухаан алдсан байхыг хараад шууд чамайг авч явсан юм."

Үүнийг сонссоны дараа би зүгээр л чимээгүй суугаад өөрийнхөө энэ гэнэн байдлыг үзэн ядна. Яагаад үргэлж надад хамаг муу зүйлс тохиолддог юм бэ? Хэрвээ Скайлор гарч ирээгүй байсан бол тохиолдох байсан бүх муу зүйлийг дотроо бодно.

Нэг нулимс, хоёр, гурав дараа нь дөрөв сүүлдээ тоолж болохгүй олноороо урсаж байлаа. Гараараа нулимсаа арчихад Скайлор орон дээр гараад намайг тайтгаруулах гэтэл "Үгүй ээ үгүй үгүй. Би зүгээр."

"Зүгээр биш гэдгийг чинь мэдэж байна. Скай, тайвшир даа." гэсээр намайг тэвэрлээ.

Яагаад гэдгийг мэдэхгүй ч тэр нулимсыг минь бага ч гэсэн барьж байлаа. Би түүний цээжинд толгойгоо шигтгээд "Би энэ бүхнээс залхаж байна." гээд уртаар амсгаагаа гаргав.

"Чшш. Зүгээр дээ, чи зүгээр. Би чамд дахиж ямар ч муу зүйл тохиолдуулахгүй. Амлаж байна." гээд тэр духан дээр минь зөөлнөөр үнсэхэд нулимс зогсон чимээгүй боллоо.Тэр намайг улам өөртөө ойртуулахад би байж болох хамгийн аюулгүй газар байгаа гэдгээ одоо л ойлгох шиг болов.

• • •

8:07 A.M

"Би аав ээж хоёрын чинь санааг зовоохгүйн тулд чиний утсаар чамайг Мэрэдитийнд хонохоор болсон гэж хэлчихсэн." гээд тэр утсыг минь өгөв.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now