[15] Кэйси?

1.6K 153 2
                                    

Эргэлзээгүй ямар нэг зүйл болохгүй байна.Чейс алга.Өчигдөрхөн л тэр манайд байсан шүү дээ.Харин өнөөдөр олдохгүй байна.

"Түүнийг яасан бол гэж их санаа зовж байна" гээд би уртаар амьсгаа аван хөвгүүд рүү ширтлээ.

"Өө, үгүй ээ" гээд Жон санаа алдан "Тэр зодуулаад үхсэн бол яанаа?"

"Үгүй ээ тэгсэн байх ёсгүй" гэсээр Колтон толгой сэгсрэв.

Тэд суудаг л суудалдаа очиж суулаа.Би яагаад тэдэнд тийм их анхаарал тавиад байгаагаа ойлгохгүй юм.Гэтэл тэд зүв зүгээр энгийн байх нь байж болно гэж үү?

"Хөөе Скайлин, амралтын өдрөөр гарах хэвээрээ биз дээ?" гэж Колтон асуухад бодлоосоо сарнив.

"Тийм ээ" гээд би инээмсэглэлээ.

Тэр "Ашгүй дээ" гэж жуумалзсанаа "Дараа уулзацгаая!" гэсээр цайны газраас гарав.

Би "Тэдэнд нэг зүйл болоод байна.Би учрыг нь олох хэрэгтэй"

"Яагаад? Тэд бүгдээрээ зэвүүн новшнууд ш дээ" гэж Брэтт тохуурхав.

Би "Тэд муу залуус биш ээ.Бас би тэдэнд туслахыг хүсч байна, Брэтт." гэсээр нүдээ эргэлдүүллээ.

"Юу? Скай чи тэдний бохир хэрэгт оролцохыг хүсээд байгаа хэрэг үү?Чи аль хэдийн түүний мотоциклыг хулгайлсан биз дээ.Юу гэх гэсэн бэ гэхлээр чи тэдэнд хошуу дүрэх хэрэггүй" гэж Жон хэлэв.

"За тайвшир даа Жон.Энэ харагдаж байгаа шигээ тийм ч муу бишээ.Нөгөө талаас Скайлор Скай-г харах бүртээ хүйтэн харанхуй сэтгэл нь зөөлөрч гэрэлтдэг гэдэгт би итгэлтэй байна." гэсээр Бонни мөрөө хавчаад хоолоо үргэлжлүүлэн иднэ.

"Юу? Тэгэхээр Скайлор Скайлинд сайн гэсэн үг үү?" гэж Брэтт асуулаа.Тэр будилсан харагдаж байна.

"Мэдээж тэр сайн" гэсээр Бонни толгой дохив.

"Юу вэ? СКАЙ! Чи яагаад надад хэлээгүй юм?" гэж Жон гайхсаар асуулаа.

"Хөөе, хөөе тайвшир.Хэн нь хэнд ч сайн биш.Бид хоёр зүгээр л нэг ангийн сурагч"

"Гэхдээ чи зүгээр л түүний ангийн хүүхэд баймааргүй байгаа биз дээ?" гэсээр Жон хөмсгөө өргөн асуув.

"Би явлаа." гээд би гараа зөрүүлэг тэвэрсээр ширээнээс бослоо.

"Алив ээ Скай, бидэнд чи хэрэгтэй байна ш дээ" гэх Жоны дуу сонсдов.Гэхдээ би үргэлжлүүлэн алхсаар байлаа.

• • •

"Хадагтай Риверс, шалгалтын материал тараагаад өгөөч?" гэж ноён Данфорд надаас асуув.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now