[20] Нүүх үү?

1.6K 173 3
                                    

"Бид...нүүнэ гэсэн үү?" гэж би санаа алдлаа.Энэ гэнэтийн мэдээнд итгэж чадахгүй амаа ангайснаа ч мэдсэнгүй.

"Тийм ээ" гээд аав хажууд минь суун гараа миний мөрөөр оруулаад "Ингэж хэлж байгаад уучлаарай.Найзуудаа орхиж шинэ газарт очих чамд хэцүү байх.Гэхдээ бид энэ том боломжийг алдаж болохгүй шүү дээ." гэсээр тэр сулхан инээмсэглээд намайг тэвэрлээ.

Би одоо юу хийхээ мэдэхгүй байна.Аав ээжид ажил нь хэрэгтэй ч би эндээс үнэхээр явмааргүй байна.Энд байх надад таалагддаг.Би сургууль, найзууддаа хайртай.Жон, Бонни, Брэтт тэд нар миний гэр бүлийн нэг хэсэг минь ш дээ.

"Бид нар хэзээ явах юм?" гэж Морган тайвнаар асуув.

"Энэ амралтаар явна.Тэгэхээр та хоёр дараагийн улирлаа шинэ сургуульдаа эхлүүлэх нь байна" гэж аав тайлбарлалаа.

Үдийн цайны үеэр бид юу ярилаа.Амралтаараа Аспен явж цанаар гулгахаар болсон.Тэнд хамтдаа амрах ямар сайхан байх байсан бол оо.Гэхдээ одоо бүх зүйл өөрчлөгдсөн.

Яагаад гэвэл би явж байгаа.

"Нью-Йорк гэсэн үү?" гэж Морган жуумалзаж байснаа "Тийм ээ!"

"Н-надад бодох хугацаа хэрэгтэй байна" гээд би огцом босоод үүдний өрөөнөөс цүнх болон түлхүүрээ авав.Би машинаа түлхүүрдэж онгойлгоод дотор нь суулаа.Надад очих газар байхгүй байсан ч гэсэн өөрийгөө тайвшруулж олон зүйлийг бодож ойлгох хэрэгтэй байна.

Би жолоодсоор цэцэрлэгт хүрээлэнд ирэв.Тоглоомын хэсгээс жоохон холдоод музейн төгсгөл рүү очиход үзэсгэлэнтэй усан тойром, гүүр, урт зам болон ногоон зүлгүүд байлаа.

Би усан тойром луу ойртвол байгалийг ширхэгчлэн дүрсэлсэн байхыг олж харав.Шувууд жиргээд л.Нугаснууд нэг нэгэнтэйгээ тоглоод нөгөө нугас нь бяцхан зулзагануудаа дагуулан явж байна.

"Скайлин?"

"Чейс? Чи энд юу хийж байгаа юм?" гэж би асуулаа.

"Чейндлэрийг найзуудтай нь музейд хүргэж өгчхөөд явж байна.Чи энд ганцаараа юу хийж байгаа юм?"

Би амьсгаагаа гаргаад "Надад ганцаараа байж юм бодох хугацаа хэрэгтэй байна"

"Чи надад юу болсон талаар хэлэхгүй юм уу?" гэсээр тэр толгойгоо гилжийлгээд хөмсгөө өргөв.

"Үгүй ээ" гээд би толгойгоо сэгсэрлээ.

"Өө, алив л дээ." гэсээр тэр гарнаас минь бариад "Тэгээд чи юу бодож байгаа юм"

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now