[2] Бороо

3.4K 267 4
                                    

Скайлорын толгойнд аягатай зайрмагаа нялснаас хойш яг хорин нэгэн цаг хорин хоёр минут өнгөрсөн байна.Би түүний царайг хармааргүй байгаа ч одоо түүхийн цаг дээр нэг ангид орно гэдгийг сая л саналаа.

Түүхийн анги руу орон ангиа гүйлгэн харвал ТИЙМ ЭЭ тэр байхгүй байна.Амьсгал аван уужраад өөрийнхөө сандал ширээн дээрээ суулаа.Хэдэн минутын дараа Ноён Данфорд багш орж ирэн самбарын голд зогсоод өнөөдрийн хийх хичээлийг танилцууллаа.

"Өнөөдөр бид онлайн таавар тааж уралдана.Баг болгон удирдлагатай товчоор хариулж ялагчийг тодруулна..."Багш хоёр адилхан хэмжээтэй мөнгөн хонхыг гаргаж ирээд Ялсан хоёр нь энэ мөнгөн хонхыг авна.Тэр сандал дээрээ суугаад "Одоо бүгдээрээ хоёр хоёроороо суугаарай."гэж хэллээ.

Хүн болгон хос хосоороо сууж байхад би ангидаа ганцаараа хосгүй сууж байлаа.Шинэ сурагч байх хэцүү юм.

Гэхдээ удалгүй ТЭР орж ирлээ.

"Скайлор, дахиад л чи хоцорлоо.Чамд энд сурах хүсэл ер нь байна уу? гэж багш асуув.

"Хүсэл байгаа болохоор ирснийг харахгүй байна уу?"гэж ууртайгаар хариуллаа.

"Сайн байна.Одоо Скайлинтай хамт сууж нэг баг бол"гэж хэлэв.

"Скайлин гэсэн үү?" гэсээр тэр хөмсгөө зангидан над руу харлаа.

Энэ л биш шүү!

Тэр сандлаа татаад миний хажууд суув.Би харцаа ноён Данфорд руу шилжүүлэн аль болох түүнийг харахгүй байхыг хүснэ.Би нүднийхээ булангаар Скайлорыг харвал тэр сандлаа налан хөлөө ширээн дээр тавьсан байлаа.

Тэр гараа толгойныхоо ард аван,нүдээ аниад хэвтэж байхыг харав.

"Чи ямар гэртээ байгаа биш, Ангид байгаагаа мэдэж байгаа биз дээ"гэж түүнд хэллээ.

"Тэр чинь надад хамаагүй"гээд тэр үргэлжлүүлэн нүдээ анив.

"За,Бүгдээрээ бэлэн үү?"гэж ноён Данфорд ангиас асуулаа.

"Бэлээн"гэж ангийнхан орилолдоно.

"Чи ингээд юу ч хийхгүй суугаад байх хэрэг үү? Надад энэ хичээл хэрэгтэй байна."

Тэр үл тоов.

"За яахав.Чи туслахгүй бололтой"Би товчлууртай удирдлагаа шүүрч аваад багшийн хэлэх зааврыг биелүүлж байлаа.

Удалгүй асуулт гарч ирлээ.Энийг өчигдөр үзсэн боловч мартчихаж.

"Бурхан минь!яг хожигдох юм байна л даа"гэж амандаа үглээд дараагийн асуултандаа шилжив.

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now