1. BTS л биш шүү!

2.4K 222 20
                                    

"Ким Нана чамайг захирал дуудсан шүү" хэмээн хамт ажилладаг бүсгүй минь өрөөнд шагайж хэлчхээд яваад өглөө.

Хийж байсан зүйлээ түр үлдээгээд захирлын өрөө рүү очлоо.

"Нана байна, орж болох уу?" гэж асуухад

"Өө~ манай Нана. Ор л доо чамд хэлэх сайхан мэдээ байна" хэмээн их л найрсгаар намайг угтлаа.

Түүний сайхан ааш ямар нэг гоё зүйл болох гэж байгаа дохио мэт. Дотроо догдлол дүүрэн хүлээлттэй зогсоно.

Захирал "Суу л даа" хэмээн ширээний ард урилаа.

Түүний өөдөөс харан сууж байхдаа хамгийн түрүүнд толгойд буусан зүйл минь "Цалин нэмэх гэж байгаа юм болов уу?" гэх шуналт бодол байсныг нуухгүй.

Захирал нэг жаазтай зүйл барьсаар яг л шагнал өгөх гэж байгаа хүн шиг сүрхий царайлан над руу харлаа. Би өөрийгөө сайн ажиллаж байгаагаа мэдэх тул яах аргагүй мөнгөн шагнал юм шиг байна гэж догдолсон хэвээр.

Захирал "Ким Нана. Манайд ажиллаж эхэлсэн цагаасаа эхлээд цаг үргэлж хичээнгүйлэн бусдыгаа манлайлан хамгийн сайнаараа хичээн ажилласан. Чиний ур чадвар, хичээл зүтгэлийг мэдэхгүй хүн бараг л байхгүй байх. Манай урдаа барьдаг хамгийн сайн мэргэжилтэн" гээд л магтаалыг бол урсгаж өглөө.

Магтуулах дургүй хүн гэж хаана байх вэ дээ. Өөрийн эрхгүй жуумалзан инээдээ барьж ядан сууж байлаа. Яах аргагүй шагнуулж байгаагаа бүрэн дүүрэн ойлгосон би шагнал нь чухам юу байх бол гэхээс дотроо тааж ядан догдолсоор, захирлыг хурдхан хэлээсэй гэж яаран сууна.

Захирал "Чиний ур чадвар, хувь хүний зөв аура гээд бидэнд харуулж болох бүхнээ чи аль хэдийн харуулсан тул бидний зүгээс чамайг төлөвлөлтийн хэлтсээс гаргаж, яг өөрийн чинь үндсэн мэргэжлээр ажиллуулахаар болсон. Чиний шагнал бол АЛДАРТ BTS ХАМТЛАГИЙН АХЛАХ МЕНЕЖЕР хийх алтан боломж юм" хэмээгээд нөгөө жаазтай зүйлээ надад өгөхөд шагнал ч биш, ядаж баярын бичиг ч биш зүгээр л BTS хамтлагийн зураг байх нь тэр.

 Чиний шагнал бол  АЛДАРТ BTS ХАМТЛАГИЙН АХЛАХ МЕНЕЖЕР хийх алтан боломж юм" хэмээгээд  нөгөө жаазтай зүйлээ надад өгөхөд шагнал ч биш, ядаж баярын бичиг ч биш  зүгээр л BTS хамтлагийн зураг байх нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Нүүрэнд минь тодорсон аз жаргал дүүрэн инээмсэглэл хормын дотор алга боллоо.

Захирал байдгаараа жуумалзсаар "Шоконд орсон биз дээ? ийм сайхан боломж олгоно гэж бодоогүй байх. Гэхдээ чи үүнийг хүртэх эрхтэй" хэмээн их л сайхан зүйл хийчихсэн юм шиг над руу харна.

Би "З-Захирлаа би одоо хийж байгаа ажлаа хийж болох уу?"

Захирал "Хараад байгаарай, бүр итгэж өгөхгүй баярлаж байх шив. Санаа зоволтгүй дээ. Энэ огт тоглоом биш чамайг үнэхээр BTS хамтлагийн менежер болгосон" гэх нь тэр.

Би аль болох өөрийгөө барих гэж хичээн хүчээр инээмсэглэсээр "Би баярлаагүй л дээ. Яг жинхэнээсээ BTS-тэй хамт ажилламааргүй байна. Хуучин ажлаа хийж болох уу?" гэж дахин гуйхад

Захирал яг л харь гаригийн хүн харж байгаа мэт аймшигтай харцаар харснаа "Яагаад?" гэж асуулаа.

Би одоо ч эелдэг байх гэсэндээ худлаа инээсээр "Зүгээр л хувь хүний асуудал гэх үү дээ. Гуйж байна BTS л биш шүү. Өөр ямар ч хамтлаг байсан болно. TXT? тийм ээ, би тэдэнтэй ажиллаж болох уу? бүр эсвэл шинээр гарч ирэх хамтлаг байсан ч болно" хэмээн гуйхад

Захирлын инээмсэглэл алга болон хөмсөг нь зангираад "Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм? ажил ямар тоглоом уу? Тэгээд ч BTS-тэй хамтарч ажиллах нь битгий хэл холоос ч болов барааг нь харах гэсэн хүмүүс ямар их байдгийг мэдэх үү? чадварлаг, чадварлаг гээд магтаад байхаар өөрийгөө бурхан шиг боддог болжээ. Олон юм яриад байх хэрэггүй! би аль хэдийн чиний тухай хамтлагийн залууст хэлчихсэн. Бусад менежерүүд ч мэдэж байгаа. Маргааш өглөөнөөс эхлээд ажилдаа ороорой!" хэмээн яг л тушаал буулгаж байгаа хаан шиг л тас хийтэл хэлж орхилоо.

Тэр нэгэн хүнээс болж BTS-д үнэхээр дургүй юмсан. Амьдралынхаа хар дарсан зүүдтэй дахин уулзах гэж үү?

Тэгээд бүр менежер нь болоод шүү дээ. . .

Тэр муу чөтгөр намайг яаж зовоохыг бараг л гадарлаж байна.

Пак Жимин. . . тэр бол миний насан туршийн дайсан!

========================

A/N: Сайн байцгаана уу? Шинэхэн өгүүллэгээрээ уулзаж байгаадаа таатай байна. Өнөөдөр бол миний хорвоо дэлхий дээрх цор ганцхан, хайртай дүүгийн минь төрсөн өдөр байгаа юм.

Энэхүү бичвэр нь дүүдээ зориулж байгаа бэлэг бөгөөд цөөн хэсэгтэй, хөнгөн романс байгаа юмаа.

10 сарын 20-ны өдөр тул "20:10" гэх байдлаар оруулна. /20 vote 10 сэтгэгдэл хүрэх бүрд дараагийн хэсэг орох болно/

Мэдээж хэрэг нэг хүн олон сэтгэгдэл бичиж болох хэдий ч олон сэтгэгдэл бичсэн хүний 2 сэтгэгдлийг л албан ёсоор тоолоод явна.

Өнөөдөр та бүхний vote сэтгэгдлээс хамаарч шинэ хэсгүүд орох тул дүүд минь төрсөн өдрийн бэлэг барин, идэвхтэй vote дарж, сэтгэгдэл үлдээвэл маш их баярлана шүү.

Өнөөдөр хэдэн хэсэг орох нь та бүхний сонголт болгон үлдээлээ.

Хайртай дүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе❤️❤️❤️

/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба бүсгүйн түүх 👠 [Short story❣️]Where stories live. Discover now