16. Дотно найз бололтой

1K 163 10
                                    

Өнгөрсөнд:

Нана "Явж үз!" хэмээн ууртай хэлээд нулимсаа шударсаар машинаа асаагаад явчих тэр мөчид л Жиминий тоглоом арай хэтэрсэн гэдгийг ойлгосон юм.

Машин зогсоолоос гарч явах хүртэл араас нь ширтэж зогссон Жимин Нана руу залгаж үзсэн ч утсаа авсангүй.

Гүнзгий санаа алдсаар утсаа аван хэн нэгэн рүү залгав.

Утсаар:

Жимин: Байна уу? ахаа нэг зүйл гуйх гээд

: байна байна, юу юм? манай Жиминд надаас гуйх зүйл гардах хэрэг үү?

Жимин: Ахаа та SM-д танил ихтэй шүү дээ. Надад EXO бүх албан ёсны бүтээгдэхүүнүүдийг олоод өгөөч тэгэх үү? маш яаралтай хэрэг гараад

: Юу вэ? EXO-L болчихсон хэрэг үү? /хэмээн тоглоом хийхэд/

Жимин ч бас инээмсэглэн: Бараг л. . . ахаа үнэхээр аминд тулсан хэрэг болохоор та аль болох хурдан бас олдох хэмжээгээр болж өгвөл бүгдийг нь олоод өгөөрэй

: Ойлголоо, ганц хоёр хоног хүлээгдэх байх шүү

Жимин: за, баярлалаа ахаа. . . дараа таныг хоолонд даана аа

. . . гэж хэлэн утсаа тасаллаа.

=============

Гэртээ орж ирэн "Жуниние" гэсэн дугаар руу залгав.

Утсаар:

Жунин: байна, андаар юу байна?

Жимин: Тайван даа, чамаар юу байна

Жунин: Надаар тайван даа ажил ихтэй л байна

Жимин: андаа нэг зүйл гуйж болох уу?

Жунин: юу?

Жимин: Та хэд одоо тусдаа байгаа юу? хамтлагаараа?

Жунин: Тийм ээ, тусдаа гарсан шдээ

Жимин: Андаа чи цэргээс халагдсан хэдийгээ нэг өдөр гэртээ уриад ч юм уу эсвэл дормдоо хамт хоноод ч юм уу цуглуулж чадах уу?

Жунин нэлээд гайхсан байдалтай: Яах гэж?

Жимин: Харин найз нь нэг хүнийг гомдоочихсон юмаа. Тэр хүн маань танай фен байхгүй юу тэгээд л түүнд бэлэг бэлдэх гээд та хэдийн гарын үсгийг цуглуулах гэсэн юм. Ер нь бол бүгдийнх нь хэрэгтэй л дээ. Цэрэгт байгаа хүмүүсийнх чинь ч бас. . . бас Лэе ах ч бас

Жунин нэлээд доогтой инээгээд: Ямар хүн болоод ийм их сэтгэл гаргаад байна даа?

Жимин: Н-Найз минь

Жунины инээд сонсогдох бөгөөд: их онцгой найз бололтой шүү. Яаралтай хэрэгтэй юм уу?

Жимин: ер нь бол тийм

Жунин: За за тэгвэл бөөндөө цугласан өдрөө чамд хэлье чи гарын үсэг зуруулах юмаа аваад ир. Нэг орой сайхан хоол унд идээд хамт байцгаая

======================

Хоёр хоногийн дараа. Жунины гэрт:

Хоёр хоногийн хугацаанд олж чадаагүй цомог, aeribong зэрэг ховор байсан зүйлсийг фенүүдээс нь мөнгөөр тохиролцож нууцаар авсны эцэст бүгдийг нь цуглуулж дууссан болохоор маш том хайрцагтай зүйлийг дааж ядан Жунины гэр рүү оруулахад ЕХО-н гишүүд бөөндөө байх бөгөөд Сухо болон Бэкхён нар ч чөлөөгөөр явж байгаа гээд ирсэн байв.

ЕХО-н асар том хайрцагтай зүйлтэй орсон Жиминийг бүгд гайхсан янзтай хүлээн авсан ч эртний танилууд ер нь найз нөхдийн хүрээллийн хүмүүс тул төд удалгүй хоорондоо тоглоом хийж хоол унд идэж нэг оройг хамтдаа өнгөрүүллээ.

Оройжин хэдэн зуун юман дээр гарын үсэг зурсан Шиүминээс нэлээд санаа зовсон бололтой Жимин түүнд уух зүйл аягалж өгөн "Уучлаарай ахаа, гар нь өвдөж байна уу?" гэх зэргээр санаа зовсон асуулт асууна.

Шиүмин тоомжиргүй инээмсэглээд "Зүгээр дээ, нэг доор ийм олон зүйл дээр гарын үсгээ зураагүй удсан байна. Хөгжилтэй л байна. Найз охиндоо өгөх гэж байгаа юм уу?" гэж асуухад

Жимин цочсон байдалтай том харснаа "А-Аан найз даа" гэхэд

Шиүмин жуумалзан "Нөгөө бүсгүйд үү? үүргэвч дүүрэн юм гаргаж ирдэг?" хэмээн асуулаа.

Жимин бантсан мэт хүзүүгээ маажин "Т-Тийм ээ, тэр өдөр гарын үсэг авсан зүйлс дээр нь би санаандгүй ус асгаж муухай болгоод, тэгээд бөөн юм болсон" хэмээн тайлбарлахад

Шиүмин "Их дотно найз бололтой" гэсээр газрын үсгээ зурна.

=============

Оройжин хамт байж байгаад явах болоход Жунин ажлын өрөөнөөсөө жижиг хайрцагтай зүйл авч ирж өглөө.

Жимин "Юу юм?"

Жунин "Ишин ахын газрын үсэгтэй цомгууд нь өчигдөр түүнтэй ярьсан юм. Бас энэ юмнуудаа үлдээчих дээ. Сэүн бид хоёр маргааш өглөө Жундэ ах, Чанёол ах хоёртой уулзаад гарын үсгийг нь аваад өгье. Өдөр чам руу явуулчхад болно биз дээ?"

Жимин үнэхээр баярласан бололтой Жуниныг тэврээд "Тийм ээ болно, маш их баярлалаа андаа. Гэр лүү биш ажил руу явуулчих. . . үнэхээр их баярласан шүү" гэсээр дахин нэг тэврээд гэрээс гарлаа.

/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба бүсгүйн түүх 👠 [Short story❣️]Where stories live. Discover now