12. Эрүүл байна

913 149 4
                                    

Жимин өнөөдөр ганцаарчилсан зураг авалттай. Шинэ газартай хамтрахаар болж байгаа болохоор бусад гишүүд хуваарьгүй амарч байгаа боловч Жиминийг даган би ажилдаа гарлаа.

Сурталчилгааны зураг авахуулах газартаа ирээд Жиминийг хувцсаа сольж нүүрээ будуулж байх зуур ойр орчинтойгоо танилцаад явж байлаа.

"Нана. . . Нана . . . .роботоо. . .Нана" хэмээн дуудаж байгааг нь сонссон ч хэргээр түүнийг уурлуулмаар санагдаад сонсоогүй царайлан өөр тийш явж байтал нөгөө мэдрэл чинь

"НАААА. . . НААА.. . . . НАА. .. НА...НА. . . .. ӨӨ. . . ӨӨ.. ӨӨ. . .it's the loveshot. . . НАНАНАНАНАНАНАНАНАНАНА. .. . .өөө. .. өөө...өөө..өөө. . . .дүлий мангар амьтан" гэх мэтээр мэдрэлтээд аймаар чанга дуулаад салахгүй арын ажилчид гайхсан янзтай шивнэлдээд байсан болохоор түүний тэнэг үйлдлийг хурдан зогсоох гэсэн дээ хар хурдаараа л гүйж очлоо.

Жимин "На. . .На. . .Нана~" гэх үед нь шууд л амыг нь дарчихлаа.

Би "Мэдрэл чинь зүгээр биз дээ? яагаад тэнэгтээд байгаа юм бэ? аятайхан байж байгаад зураг авалтаа дуусгахын оронд BTS-н Пак Жимин мэдрэл муутай юм байна лээ гэдэг цуу яриа гаргахыг хүсээ юу?" гэсээр түүн рүү том харахад

Жимин амыг нь дарсан байгаа гарыг минь цааш түлхээд "Яасан намайг бусдын өмнө эвгүй байдалд орох нь гээд санаа чинь зовоод байгаа юм уу?" хэмээн жуумалзлаа.

Би түүн рүү хамаг муухайгаараа хараад "Битгий мөрөөд, чамайг яаж ч мэдрэлтэж байсан надад хамаагүй! харин хүчээр хамааралтай болгож байгаа ганц зүйл нь энэ менежерийн ажил л байна. Чиний тухай элдэв цуурхал гарвал би л загнуулж таараа" гэхэд

Жимин "Хнн хөгийн амьтан, хүйтэн сэтгэлтэй хүүхэн. Би уг нь чамд гайхалтай зүйл харуулах гэж байсан юм. Чи бүр хараад хайлж урстлаа баярлах байсан даа. Одоо бол харуулмааргүй санагдчихлаа" гэв.

Би "Цссс чи намайг тэгж баярлуултлаа 1000 жил. Чамайг сансар огторгуйг бүтнээр надад харуулсан ч би баярлахгүй за" гэж хэлээд эргэтэл

Жимин "Шиүмин ахын фен гээд байсан худлаа байж л дээ, уг нь чамайг түүнтэй уулзуулах гэж байсан юм" гэх үгээр намайг таг гацааж орхилоо.

Арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байсан ч гэсэн нууцхан итгэл тээсээр түүн рүү эргэж харлаа, бантсандаа ч гэх үү бага зэрэг гацсаар "Ж-Жинхэнээсээ яриад байгаа юм уу?" гэхэд

Жимин "Мэдээж шүү дээ, гэхдээ сансар огторгуйг ч харуулсан баярлахгүй гэж байгаа хүнийг юу гэж уулзуулах вэ дээ" гэх нь тэр.

Тэрхэн зуур яг л хяналтаа алдсан мэт нүүрэнд минь аз жаргалтай инээмсэглэл тодорсоор "Нээрээ юм уу найзаа. Шиүмин убба бол сансар огторгуйгаас ч гайхалтай хүн. Намайг хуураагүй биз дээ хайрт найз минь" гэсээр түүнийг сугадахад

Жимин яг л эвэртэй туулай харсан мэт над руу хачин харсаар "Хөөе. . . хөөе. . . Ким Нана наад оюун ухаан чинь эрүүл биз дээ? яагаад гэнэт хачин ааш гаргаад байгаа юм?" гэсээр намайг өөрөөсөө түлхлээ.

Би "Эрүүлээр барах уу, миний гайхалтай артист дэлхийн од найз минь. . . ." гэхэд

Жимин духан дээр гараа тавиад "Өвдөөгүй биз дээ? хуурч байгаа  байх гэж уурлахын оронд яагаад гэнэт ингэж сайхан аашлаад байгаа юм?" гэсээр жинхэнээсээ гайхаад байгаа бололтой над руу ширтэнэ.

Энэхэн мөчид гайхалтай зүйлийг ойлгож авсан би гэдэг хүн инээмсэглэлээ ч нууж чадахгүй аз жаргалын долгионоо цацруулсаар Жиминий хацрыг илбээд "Би яагаад чиний энэ сэтгэл татам гайхалтай байдлыг одоо л олж харж байгаа юм болоо?" гэхэд

Жимин үнэхээр гайхсан янзтай над руу ширтсээр "Я-Я-Яагаад байгаа юм бэ? хуурай агсан тавих гээд байгаа юм биш биз дээ? хэзээ байтлаа чи надад ийм их хайртай болчихсон юм" гэв.

Би байдгаараа малийсаар түүн рүү харан "Дөнгөж сая" гэхэд

Жимин "Я-Яагаад? би чамаар дахиад тоглох гэж байсан шүү дээ. Шиүмин ахтай уулзуулах гээгүй" гэж үнэнээ хэлэв.

Би түүн рүү ширтэн инээмсэглэсээр "Зүгээр дээ, би мэдэж байгаа"

Жимин "Тэгээд? м-мэдэж байгаа юм бол яагаад жинхэнээсээ ийм хачин ааш гаргаад байгаа юм? инээхээ боль! наадах чинь аймаар байна" гэх нь тэр.

Би аз жаргалтай инээмсэглэлээ нууж чадсангүй.

Түүн рүү ширтэн инээмсэглэсээр "Хэдийгээр чи надаар тоглосон боловч чи үнэхээр Шиүмин уббатай уулзуулж чадах хүн. Буруу сонсоогүй бол Кай та хоёр чинь сайн найзууд шүү дээ. . . бас чи ч бас айдол чамайг дагаад явж байхад EXO тэр тусмаа Шиүмин уббатай таарах магадлал төсөөлж байгаагаас ч их шүү. . . бурхан минь гэж Пак Жимин! чи бас надад хэрэг болох цаг үе ирдэг юм байжээ" гэсээр түүний мөр рүү зөөлөн алгадахад

Жимин яг л галзуу хүн харж байгаа юм шиг над руу хачин харсаар "Хөөе чи галзуурчихсан байна! тийш ээ суугаад амар. . . битгий галзуу солиотой зүйл төсөөлөн бодож эрүүл байгаа тархиа гажигтай болгоод бай!" гэв.

Би түүн рүү ширтэн инээмсэглэсээр "Зүгээр дээ би эрүүл байна" гэхтэй зэрэгцэн

"Шиүмин ирлээ" хэмээн арын ажилчин мэдэгдэв.

Жимин бид хоёр зэрэг "ШИҮМИН?" хэмээн орилох шахан асуув.

/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба бүсгүйн түүх 👠 [Short story❣️]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ