[The end] Шинэ ажил 💕

1.2K 176 26
                                    

Азаар фенүүдийн мэдээ биш ЭНТ мэдсэн юм чинь ядаж л Жиминд минь асуудал үүсэхгүй байх гэж тайвшрах боловч учир зүйгээ олж чадаагүй дэндүү удаан бие биеэсээ хол явж байгаад арай гэж сэтгэлээ мэдсэн байхад энэ хайр минь яах болж байна. . .

Үргэлжлүүлэх боломж өчүүхэн ч гэсэн байгаа болов уу?

Үгүй ээ. . . ямар ч зүйл болсон Жиминд л саад болж болохгүй. Энэ л миний хийж чадах зүйл.

Шөнөжин санаа зовж бас уйлахгүй гэж хичээсэн ч уйлсаар байгаад өглөөг угтлаа.

3 цагын өмнө л унтсан байх. Утас чанга дуугарч эхлэхэд нэлээд нойрмог амьтан нүдээ ч сайн нээсэнгүй утсаа авлаа.

Би: байна хэн бэ?

Жимин: Юу вэ? одоо бүр танихаа болио юу?

Түүнийхээ хоолойг сонсон нойр минь хормын дотор сэргэн дээш бослоо.

Би: унтаж байсан юмаа. Өглөө эрт залгаад юу болсон бэ?

Жимин: ажил гараад түрүүлээд ирчихсэн. Дөнгөж сая гэртээ орж ирж байна. Тэгээд л хайртай менежертээ хэлмээр санагдаад. Би удахгүй ЭНТ руу явна. Ким менежерээ хүрээд ирэх үү?

. . . гэж их л жаргалтай хэллээ. Хэдийгээр намайг чимээгүй арилж үз гэж хэлсэн ч Жиминд өөрийн биеэр үнэнийг хэлээд, хэрэгтэй гэвэл харилцаагаа дуусгах ёстой юм шиг санагдаад. Бусад хүмүүс өөр хүнээс сонсож болох ч намайг халагдсан гэдгийг Жимин надаас сонссон нь дээр байх.. . . Ийн бодоод. . .

Би: ойлголоо, удахгүй очлоо

. . . гэж хэлээд утсаа тасаллаа.

=========================

30 минутын дараа. Жиминий гэр:

Хонхыг нь дарав уу үгүй юу хаалгаа нээн намайг хурдхан татаж оруулаа.

Би "Өглөө-" гэтэл Жимин намайг дээш тэврэн хацар, уруул, эрүү гээд хаа тааралдсан газраа шуналтай нь аргагүй нэлээд хэдэн удаа үнсээд авлаа.

Би түүнийг түлхэн доош буугаад "Мэндийн ч зөрүү байхгүй шууд л" гэхэд

Жимин зальтай инээмсэглэн "Юу яриад байгаа юм, харин ч хамгийн сайхнаараа мэндэлж байхад чинь, дахиад ч мэндлэхэд бэлэн байна" гэсээр хошуугаа цорвойлгов.

Би түүний уруул дээр гараа тавиад "Болно оо, ямар нялуун юм бэ"

Жимин "Би чамайг зөндөө их санасан, чи намайг санаагүй хэрэг үү? гомдмоор юмаа" гэсээр зөрүү харлаа.

/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба бүсгүйн түүх 👠 [Short story❣️]Where stories live. Discover now