7. Дуудлага

1.1K 178 14
                                    

Яг сайхан унтаж байтал утас минь аймшигтай чангаар дуугарч эхлэхэд нойроо харамлан өнхөрсөөр дуудлагаа ч авч чадаагүй хэвтэх зуур минь

Анхён над руу таавчиг шидэн "Яг одоо утсаа ав! үгүй бол утаснаасаа түрүүлж чи үгүй болно шүү"

Намин "Бурхныг бодож наад утсаа дуугүй болго л доо" хэмээн хоёр талаас намайг загнаад амжив.

Нээгдэхгүй шахам нүдтэй арай ядан дээш өндийгөө утсаа харвал 4 цаг болж балаа. Гайхаж уур хүрэх хослон дуудлагыг авлаа.

"Ким Нана! яг одоо гэрт хүрээд ир. . . МАШ ЯАРАЛТАЙ" гэж хэлээд хариу дуугарч амжаагүй байхад тасалчихлаа.

Нойрыг минь сэргэтэл орилсон түүний дуунаас болоод өглөөний 4 цагт тэнэг хүн шиг л орноосоо год хийн үсрэн бослоо.

Маш хурдан боссоныхоо дараа гэнэт бодит байдлаа ухаарах мэт.

"Ер нь яахаараа түүнийг дуудлаа гэж ингэж яарах ёстой гэж?" хэмээн өөртэйгөө ярьсаар орондоо эргэн орлоо.

Гэтэл чөтгөр чинь мэдсэн юм шиг дахиад л залгаад эхлэх нь тэр.

Намин, Анхён "УТСАА АВААЧ ЭЭ!"

Утсаа авахтай зэрэгцэн "Залхуу амьтан минь босоогүй байгааг чинь мэдэж байгаа шүү. Яг одоо босоод яаралтай ир! дарга чинь тушааж байна" хэмээн уур хүргээд авлаа.

"Бас яачихсан юм? цаг хэд болж байгааг мэдэж байна уу?" гэж уурлахад

Жимин "20 минут, ганц л минут хоцрох юм бол ахлах сургуулийн дээрэлхэлт гээд мэдээ оруулна шүү. Чиний намайг дээрэлхэж байгаа зураг болон видеонууд чинь одоо ч гэсэн байгаа шүү! Үндэсний гэмт хэрэгтэн болохыг хүсээгүй бол яарсан чинь дээр шүү" гэх нь тэр.

"Яаж 20 минутад очих юм? ямар нисэлтэй нь биш"

Жимин "За яах вэ 30 минут. . . .хоцроод үзээрэй, мэдээ чинь бэлэн байгаа шүү. Ердөө ганц товч дараад болоо" гэж хэлээд тасалчихлаа.

"ЁОООО! МУУ ЧӨТГӨР!" гэж бухимдсандаа орилоход

Анхён, Намин хоёр цочсондоо хоёулаа босоод ирлээ.

Тэдэн рүү харан хошуугаа унжуулсаар "Би одоо яах вэ?" гэхэд

Тэд над руу ямар ч нүүрний хувиралгүй харж байснаа эргээд хэвтээд өглөө.

Би "Хөөе!"

Анхён "Юундаа гонгиноод байгаан бэ? анх ажиллахдаа л алалцана гэдгээ мэдэж байсан биз дээ"

Намин "Зүгээр л хуучин шигээ бай л даа, та хоёр бие биеийгээ алчихгүй амьдраад л байсан биз дээ" гэж хэлэн эвшээсээр хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихлөө.

Гэнэт нөгөө 30 минут гэсэн нь санаанд орон хувцасны шүүгээнээсээ хамгийн түрүүнд харагдсан хувцсаа өмсөөд, нүүрээ ч будаж чадсангүй хар хурдаараа гарлаа.

======================

Пак Жиминийг би зүгээр ч нэг чөтгөр гэдэг юм биш. Тэр жинхэнээсээ амилсан чөтгөр байгаа юм. Хоцрох юм бол юу ч бодохгүй тийм мэдээ гаргахаасаа сийхгүй хүн. . .

"Галзуу хурд" киноны зураг авалтад орж байгаа юм шиг л машиныхаа дээд хурдыг хүртэл хурдлан давхисаар түүний гэрт ирлээ.

30 минутдаа багтах гэж хичээсэндээ бахардах шахан гүйсээр арай гэж амжиж ирээд хонхыг нь дарлаа.

Хонх дараад хэсэг хугацааны дараа тэр хаалгаа нээв.

"Цагтаа амжлаа шүү, ор л доо" гэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Цагтаа амжлаа шүү, ор л доо" гэв.

Үүрийн 4 цагт хослол өмсчихсөн??

Солиорчхоогүй байгаа даа энэ хүн чинь. . .

/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба бүсгүйн түүх 👠 [Short story❣️]Where stories live. Discover now