19. Бахархаж байна

844 137 14
                                    

Тэр өдрийн гэнэтийн уулзалтаас хойш Жимин бид хоёр найзууд, танилууд, хамтран ажиллагч бус эрэгтэй эмэгтэй хүний хувьд болзоонд хэд хэдэн удаа явж үзлээ.

Үргэлж л бие биеэ чадаж, хорлож тоглож байдаг хүмүүс романтик харилцааг үүсгэх боломжгүй мэт санагдаж байсан ч болзоо бүр минь төсөөлөхийн аргагүй романтик сайхан болж байсан.

Олон нийтийн газарт болзоогүй хүн багатай газрыг сонгосон ч Жимин бусдаас нуугдаж ичсэн шинж огт байгаагүй. Харин ч өөртөө итгэлтэй намайг хөтлөн явах нь үнэхээр гайхшруулж байлаа.

Алдартны хувьд тэр тусмаа айдол хүний хувьд энэ тийм ч амар хийх зүйл биш шүү дээ.

================

Тэр өдөр Жу жолоочийг дууд гээд байсан нь учиртай юм байна лээ. BTS-нхныг дадлагажигч байхаас нь мэддэг бүх гишүүдийн хувьд төрсөн ахаас өөрцгүй хувийн нууц, хувийн ажил хэрэг бүгдийг зохицуулж хамтдаа байдаг дотно ах нь юм байна лээ.

Хэдий болзож байгаа ч айдолоороо гэрээсээ авахуулаад байж болохгүй шүү дээ. Тиймээс Жу ахтай хамт Жиминий гэрийн гадаа ирж зогслоо.

Машины хаалга нээгдэхэд бага зэрэг баярласан, магадгүй догдолсон байдалтай түүнийг угтлаа "Өглөөний мэнд" гэсээр түүн рүү харахад

Жимин машинд орж ирэн хаалгаа хаагаад сууж амжаагүй байхдаа л уруул дээр минь зөөлөн үнслээ.

"Өглөөний мэнд" хэмээн уруулаа салгахдаа ийн хэллээ.

Би "Бүжгийн бэлтгэлтэй юу? шууд явна биз дээ?" гэж асуухад

Жимин өөрийн суудаг суудалдаа суугаад "Ахаа жаахан тойруу замаар удаан яваад өгөөрэй. Өөрийнхөө бүсгүйтэй жаахан нялуурах гэсэн юм" гэж хэлэхэд би ичсэндээ түүний мөр рүү зөөлөн цохилоо.

Жу ах инээмсэглэсээр "Ойлголоо, өнөөдөр их түгжрээ ихтэй, замууд засвартай байгаа гэж дуулсан бид нэлээд удаан явах байхаа" гэж хөдөлснөө жолооч арын суудал хоёрын дундах хаалтаа хаачихлаа.

Би "Пак Жимин, чи ямар ичдэггүй юм бэ" гэсээр нүүрээ даран сандлаа налж унахад Жимин яг л гараа ав гэж байгаа мэт гаран дээр минь хуруугаараа зөөлөн товшлоо.

Гараа аажуухан холдуулахад Жимин уруул дээр минь үнсчихлээ.

"Пак Жимин давраад байгаарай!" гэхтэй зэрэгцэн түүн рүү далайсан гарыг минь аван хацар дээрээ тавиад

"Хэтэрхий олон жил энэ гараар цохиуллаа. Одоо энэ гараас магтаал, энхрийлэл авмаар байна" гэж хэлээд нүдээ анин гарыг минь дэрлэж байгаа мэт хажуу тийш налаад инээмсэглэв.

Би хөшсөн мэт сууж байгаад нөгөө гараа аажуухан дээшлүүлсээр түүний хацрыг илбээд "Сайн байлаа Пак Жимин. Чи мөрөөдөлдөө хүрч чадсан байна. Хэн хүнээс илүү чамаар бахархаж байна. Үргэлж үгүйсгэж,чамайг доош хийх гэж хичээж байсан ч чамайг амжилт гаргах бүрд чин сэтгэлээсээ баярладаг байсан юм шүү. Сэтгэл зүрхнээсээ" гэж хэлэхэд Жимин нүдээ нээгээд над руу ойртох мөчид юу хийх гэж байгаа нь ойлгомжтой болов.

Би ч бас үүнийг хүсэж байсан болохоор нүдээ анин над дээр ирсэн түүний уруулыг зөөлөн үнсэж эхэллээ.

Бидний үнсэлт хэзээ хэзээнийхээсээ илүү удаан үргэлжилсэн юм. . .

=====================

HYBE. Бэлтгэлийн өрөө:

Жимин бид хоёр тэнэж тэнэж иртэл хамтлагийн залуус эхний бэлтгэлээ дуусаад түр завсарлаж байгаа гээд өрөө хоосон байлаа.

Би "Яана аа хоёулаа арай л удаан явсан юм шиг байна аа. Бэлтгэл ч гэсэн чиний ажил шүү дээ" гэсээр санаа зовсондоо яахаа мэдэхгүй зогсох зуур

Жимин "Зүгээр дээ, Намжүүн ахад оройтож ирнэ гэдгээ хэлчихсэн"

Би "Тэгсэн ч гэсэн гэмшээд байх юмаа"

Жимин "Зүгээр гээд байхад чинь" гэсээр намайг зөөлөн тэврэхтэй зэрэгцэн залуус шуугилдсаар ороод ирлээ.

Би "Тэсээрэй. . . .дахиад жаахан" гэсээр түүний хэдэн удаа хүчтэй тэврээд

"Т-Тэр хахаад байгаа юмаа, ёстой балрах шахаж байна" гэж хэлээд тэврэлтээ салган хажууд нь гарч зогсоод Жиминий нуруу руу хамаг хүчээрээ хоёр цохиход

Жимин худлаа ханиалгасаар "З-Зүгээр дээ баярлалаа Ким менежерээ. . . одоо болно. . . зүгээр болчихлоо" гэсээр надаас холдлоо.

Би "З-За за би ингээд гаръя даа. . . бүгдээрээ амжилт бэлтгэлээ сайн хийгээрэй" гэж хэлээд өрөөнөөс хар хурдаараа гүйх шахан гарлаа.

=============================

Зохиолчийн талаас:

Жин "Юу вэ? юу гэдэг киноны хэсэг вэ?"

Тэхён "Араатан ба гоо үзэсгэлэн"

Жонгүг "Үгүй ээ, My sassy girl юм биш үү?" гэхэд бүгд инээлдэнэ.

Жимин нуруугаа даран ярвайсаар "Гуйж байна дараагийн удаа биднийг хамтдаа байхад таарвал мэдэгдэхгүй явж тус болоорой. Үгүй бол хуримаа ч хийж амжихгүй тэнгэрээд явах нь шиг байна" гэж хэлэн буйдан дээр тэрийн уналаа.

/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба бүсгүйн түүх 👠 [Short story❣️]Where stories live. Discover now