13. Азгүй юм бэ

901 138 14
                                    

Би бүр итгэж ядсандаа "Шиүмин ирлээ гэсэн үү? EXO хамтлагийн Шиүмин үү?" гэж бидэнтэй ойр байсан ажилчнаас асуухад

Ажилтан "Тийм ээ, манай бүтээгдэхүүн хоёр бүлэг болж гарах гэж байгаа. Нэг бүлгийг нь Жимин сурталчилж байгаа бол нөгөө бүлгийг нь EXO Шиүмин сурталчилж байгаа юмаа. Тэгээд л өнөөдөр зураг авалтыг нь харалдаа хоёр тайз дээр зэрэг эхлүүлэхээр болсон" гэх нь тэр.

Энэ лав бурхнаас өгсөн бэлэг байхаа.

Би сонссон зүйлдээ итгэж ядан "Пак Жимин сонссон уу? миний дөнгөж сая ярьж байсан зүйл биелчихлээ! үнэхээр чамайг дагаад явж байхад уулздаг л байна. Энэ яг хувь тавилан байхаа. EXO-н аль ч гишүүн, үгүй ээ ямар хамтлагийн ямар ч айдол байж болох байсан хэдий ч яг Шиүмин ирнэ гэдэг бол яах аргагүй хувь тавилан. Магадгүй би Шиүмин уббатай ингэж учрах тавилантай байсан байхаа" хэмээн сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй ярзайтлаа инээхэд

Жимин над руу муухай харсаар "Энд ямар ч хувь тавилан гэдэг зүйл харагдахгүй байна за юу. Дэмий юм төсөөлөөд байлгүй тэр өрөөнд ороод миний юмнуудыг хараад сууж бай" хэмээн хувцас солих өрөө рүүгээ хөөв.

Би "Цсс энэ ямар гудамж уу? чиний юм хаашаа л алга болов гэж дээ, би явж Шиүмин уббагын зураг авалтыг харах ёстой" гэхэд

Жимин "Яахаараа! давраад байгаарай Ким менежерээ! чи миний менежер байж яахаараа өөр хүний зураг авалт руу хардаг юм? намайг хар! чи менежер хүний хувьд зураг авалтыг минь тасралтгүй харж ямар нэг алдаа дутагдал гарах, арын албаны хүмүүс алдаа гаргавал чи намайг хамгаалах ёстой, алдааг минь засах ёстой хүн" хэмээн сүртэй нь аргагүй эсэргүүцэв.

Түүнтэй хэрэлдээд байвал хэзээ ч дуусахгүй гэдгийг мэдэж байсан болохоор худлаа инээмсэглэл тодруулсаар "Чи бол мэргэжлийн айдол, дебут хийгээд хэдэн жил болж байгаа билээ дээ. Би чиний чадварт 100% итгэж байна. Чи чадна аа Пак Жимин! чи бол хамгийн мундаг айдол" гэж хэлээд эргэтэл

Жимин "Хараад байгаарай, Шиүмин ах руу явах гээд цаасан малгай өмсгөж байгааг нь. . . бодох ч хэрэггүй шүү зураг авалтыг минь дуустал яг өөдөөс минь хараад хянаад зогсож бай. . . энэ бол тоглоом биш ажил шүү!" хэмээн сануулав.

Үнэхээр л ажил минь болохоор өөр яалтай билээ дээ.

Дурамжхан байсан ч "Ойлголоо, гэхдээ зураг авалтаа дуусгаад би түүнтэй уулзана шүү" гэхэд

/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба бүсгүйн түүх 👠 [Short story❣️]حيث تعيش القصص. اكتشف الآن