20. Охидын үдэш

774 131 9
                                    

Анхён "За ингээд удаан хугацааны дараах охидын үдшийг нээснийг мэдэгдэж эхний лаазаа задалцгаая. Энэ жил бид бүхний ажил үйлс бүгд бүтэмжтэй, бүгд тушаал дэвшсэн сайхан үйл явдлыг давхар тэмдэглэж байгаа шүү" гэсээр лаазтай шар айргаа задлахад Намин бид хоёр түүнтэй тулгаж нээлтээ хийлээ.

================

2 цагийн дараа:

Намин нэлээд согтсон байдалтай "Охидоо их сургуулиа хурдан төгсөөд эрх чөлөөтэй байя гэж бодсон чинь ажил дээр гараад үнэхээр завгүй болчихжээ. Хамт амьдардаг тулдаа л уулзаж байгаа болохоос охидын үдшээ ч хийж чадахгүй арай л удлаа шүү дээ"

Анхён "Хэлэх юм биш ээ, ямар азаар бид гурвын амралт зэрэг таарав аа. Энэ 7 хоног жинхэнээсээ бут авна шүү. Хамтдаа хийж болох бүгдийг хийнэ"

Би, Намин "Гоё хоол иднэ гээч"

Анхён "Тийм шүү, заавал иднэ. Зүгээр амттай харагдсан бүгдээ идэцгээе. Мэдээж хэрэг биднийг хүлээж байгаа амтат шарсан тахианаасаа эхлэх үү?" гэсээр ширээний голд байгаа тахианаас аван иднэ.

Намин "Ёо нээх гоё тоглолт үзэх юмсан. BTS-н менежер найзтай байдаг. Гэтэл одоо ч бид хоёр тоглолт үнэгүй үзээгүй л байна"

Би ч бас нэлээд согтсон бололтой хэл ам орооцолдон "Мангарууд минь BTS тоглолтоо хийгээгүй бэлдэж байгаа! ёстой бүтэхгүй хүмүүс юмаа, бэлдэж байгаа хүмүүсийн тоглолтыг би яаж та хоёр үзүүлэх юм? тоглолт нь эхлэхээр л үзүүлдэг юм байгаа биз дээ?" гэхтэй зэрэгцэн хонх дуугарлаа.

Намин малийтлаа инээсээр "Шар айраг нэмээд захиалчихсан юмаа. Ирж байх шиг байна" гэсээр үүд рүү яваад өглөө.

Анхён бид хоёр хундага тулгах зуураа хэрэггүй шахам зүйл яриад байж байтал Намин эргээд ирлээ.

Анхён "Шар айраг чинь яасан бэ?"

Намин "ирээгүй байна аа"

Бид хоёр "Өө тэгээд хэн байсан юм?"

Намин малийтлаа инээсээр "Хаалга нээсэн чинь BTS-н Жимин зогсож байдаг байна шүү. Согтлоо согтлоо гэхэд Жиминийг дарс барьчихсан зогсож байна гэж согтоод байхдаа яах вэ дээ, би нээрээ өвчтэй хүүр шүү. . . . тэгээд л согтуу төсөөллөө шууд таслаад хаалгаа тас хийтэл нь хаачихлаа" хэмээн хэллээ.

Би "Юугаа дэмийрээд байгаа юм бэ, Пак Жимин бид хоёр болзож байгаа" гэсээр дээш босоход

Анхён цамцнаас татан суулгаад "Энэ бүр ой санамжаа алдталаа уучихсан байна шдээ. Ким Нана ухаан ор. Чи бол Жиминий менежер бас та хоёр бие биеэ алахыг хүсдэг өстөн дайснууд!! . . . суу . . . суу. . . суу!!. . . би бол очно шүү. Тохиолдлоор Тэхёныг ч бас харах юм билүү. Хуурамчаар ч хамаагүй түүнийг хармаар байна" гэж малийсаар хаалга руу явлаа.

Би "ИИИ. . . өөдгүй амьтад. . . миний Жимин ирчихсэн байхад хүнийг гаргахгүй" гэсээр Намин руу харахад

Намин "Чи үнэхээр. . . үнэхээр согтсон байна. Та хоёр бол хэзээ ч" гэснээ чимээгүй болчихлоо.

Биднийг ийн суух зуур Анхён "Хамтдаа шар айраг ууж байгаа болохоор хий харахдаа хүртэл адилхан байдаг бололтой нөгөө Жимин чинь бүр дагаад ороод ирлээ. Бас найз бүсгүйтэйгээ уулзах гэж яваа гэнэ ээ. . . ХАХА ёстой шал согтуу байна аа хэдүүлээ" гэсээр орж ирэхэд Жимин үнэхээр ороод ирсэн байв.

Би хошуугаа цорвойлгосоор "Пак Жимин. . . эд нар намайг гаргахгүй байсан" гэсээр түүнийг очин тэврэхэд

Жимин инээмсэглэн хацар дээр минь үнссэнээ тэврэлтээ түр салгаад "Оройн мэнд охидоо, ойрхон явж байгаад мэнд мэдэх гээд ороод ирлээ. Нанагын найз залуу байна. Цаашдаа энд нэлээд их ирж магадгүй болохоор албан ёсоор танилцах гэсэн юм" хэмээн бага зэрэг бөхийн мэндлээд бидэнд авсан бололтой дарс болон тор дүүрэн амттан ширээний хажууд тавилаа.

Анхён Жимин рүү хачин харсаар "Би бараг тасарч яваа юм шиг байна аа. Эх болсон төрөлх хэлээ ч ойлгохгүй байна шүү дээ. Түүний ярьж байгаа нь Нанагын найз залуу гэж сонсогдоод байх юм. Би нээрээ үнэхээр больсон юм байна аа унтах минь" гэснээ шууд газар хэвтээд унтаад өглөө.

Гэтэл Намин түүний хажууд хэвтээд "Би ч гэсэн хий хараад байна аа, тэд бүр тэврэлдээд байна" гэж хэлээд нүдээ анилаа.

Би хэдий согтуу байгаа ч бага зэрэг инээмсэглэсээр "Тэд итгэхгүй байх шиг байна" гэхэд

Жимин уруул дээр минь үнсээд "Итгүүлж болох цагийг хүлээхээс, архи нь гартал эндээ байж байя чамтайгаа хамт" хэмээн инээмсэглэлээ.

/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба бүсгүйн түүх 👠 [Short story❣️]Where stories live. Discover now