8. Чи болчих

1.1K 193 13
                                    

Түүний өмссөн хослол руу гайхсандаа нүд унагаасаар гэрт нь орлоо. Аргагүй л од хүн юм даа. Гэр нь үнэхээр сайхан юм. Яг л сэтгүүл дээр байдаг онцгой шийдэл бүхий тансаг гэр шиг.

Түүнээс харцаа салган гэрийг нь тойруулан харж байтал, Жимин "Тийш ээ ороод суу" хэмээн нэг өрөө рүү заалаа.

Дотор ортол тахилын ширээ бололтой нэлээд том ширээ зассан байх бөгөөд уламжлалт идээ унаанаас илүү өөрийнхөө сонирхлоор зассан бололтой янз бүрийн амттай хоол харагдана.

Тахилын ширээ байгааг хараад дотор пал хийгээд явчихлаа. Арай өнөөдөр гэр бүлийнхэн ойр дотны хүмүүсээс хэн нэгэн өөд болсон өдөр юм биш биз дээ? гээд л ам л нээвэл хэрэлдчих сэдэлтэй орж ирсэн би тахилын ширээнээс болж үг ч дуугарч чадахгүй эвгүй байдалд орчихлоо.

Араас орж ирсэн Жиминийг дагуулан харсаар "Харамсалтай байна. . . өнөөдөр хэн нэгний тахилын өдөр бололтой" гэж аль болох хүндэтгэлтэй хэлэхэд

Жимин хөнгөн санаа алдаад "Тийм ээ, Юу ч гэсэн эхлээд хүндэтгэл үзүүлчих" хэмээн тахилын ширээ рүү заалаа.

Бага зэрэг гайхсан ч үхэл хагацал дээр хөгийн ааш гаргаж болохгүй шүү дээ. Хэний тахилын ширээ гэдгийг мэдэхгүй ч ширээний урд очин мөргөөд, хүндэтгэл болон эмгэнэл илэрхийлээд бослоо.

Гэвч талийгаачийн зургийг цагаан даавуугаар бүтээсэн байх юм.

Гайхсан даа "Яагаад зургийг нь бүтээчихсэн юм?" гэж асуухад

Жиминий царайнд гэнэт чөтгөрийн инээд нь тодроод "Яагаад гэвэл түүнийг хөнөөсөн алуурчныг түүний өмнө өвдөг сөхрүүлэх болно гэж амласан болохоор тэр" гэж хэлэн цагаан даавууг авахад хүн биш Жимины хуучин роботын зураг байх нь тэр.

Уур хүрсэн дээ "ПАК ЖИМИН!" гэж хамаг чадлаараа орилоход

Жимин яг л жинхэнээсээ гашуудаж байгаа мэт шимширсэн төрх гаргаад "Цаг хугацаа явсан ч хэрэг хуучирдаггүй гэдгийг мэднэ биз дээ? 20 жил. Чи мартсан байж болох ч сайн найзаа алдсан миний зүрх юуг ч мартаагүй шүү. Чи тэр нэг аймшигт өдөр миний R7-г юу ч болоогүй мэт хөнөөж орхисон" гэх нь тэр.

Би "Новшоо! чи ёстой!!!. . . .мэдрэл муутай амьтан" гэсээр түүний гар луу хамаг хүчээрээ цохиод авлаа.

Жимин юу ч болоогүй мэт толгой сэгсрэн "Хараад байгаарай 20 жил намайг яаж тарчилсан гэж бодож байна? гэтэл алуурчин нь юу ч болоогүй мэт бүгдийг мартсан байх гэж" гэсээр сүрхий харлаа.

Би өөрийгөө тайвшруулах гэсэндээ гүнзгий амьсгаа аваад "Пак Жимин! бага өдөөрэй. Од болсон үгүйг чинь хамаагүй толгойны чинь бүх хялгасыг суга татаад хаяна шүү" гэж шүд зуун хэлэхэд

Жимин над руу гайхсан янзтай харснаа "Одоо бүр эзнийг нь сүрдүүлж байгаа хэрэг үү? миний хайртай роботыг алсан байж"

Би "Чи муу өөрөө зүгээр үзээд өгье гэж байхад өгөхгүй харамлаж хөлөөс нь татсаар байгаад хоёр тийшээ салчихсан биз дээ? тэгж ярьвал чи хамт эвдэлсэн шүү!" гэхэд

Жимин үл тоосон төрх гаргаад цааш яваад өглөө. Төд удалгүй буцаад ороод ирэв.

Би түүн рүү муухай харсаар "Муу мэдрэл амьтан, ийм солиотой зүйл хийх гэж намайг дуудсан хэрэг үү? тэгж их уйдаад байгааг бол найз охинтой бол за юу? дараа нь фенүүд чинь мэдээд асуудал үүсээд, чамд уйдах ч зав олдохгүй" гэхэд

Жимин "Чи болчих" гэх нь тэр.

Гайхсан даа түүн рүү том хараад "Юу??" гэж лавлан асуухад

Жимин гэнэт энгэр дээр минь гурвалжин хэлбэртэй наалт наагаад, ер нь бол нөгөө эвдэрсэн роботынх нь цээжин дээр байдаг гэрэл шиг. . .

"Чи одооноос миний шинэ робот шүү. Нэгэнт R7-гоо сэргээж чадахгүй юм чинь чи түүний өмнөөс надад хань болоорой. За за гол ажиллагаа дууслаа. Хоолоо идэцгээе" гэсээр намайг хойноос түлхэн явсаар гал тогооны өрөөндөө оруулах анхнаасаа хоёр хүнд зориулан зассан ширээ байлаа.

/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба бүсгүйн түүх 👠 [Short story❣️]Waar verhalen tot leven komen. Ontdek het nu