5. Нандин дурсамж

1.1K 190 21
                                    

Цэцэрлэг:

Би "Ингээд дуусчихлаа" гэсээр хичээнгүйлэн өрж тавьсан тоглоом руугаа аз жаргал дүүрэн харах тэр мөчид минь нэг хүүхэд дээрээс нь гишгээд зогсохгүй, өрж тавьсан бүх тоглоомыг минь тараагаад шидчихлээ.

Гайхаж, гомдож, уур хүрсэн миний нүдэнд нулимс цийлгэнэн "Хөөе чи!" гэж арай ядан орилоход

Тэр хөвгүүн зэвүүн гэх ч нь инээмсэглээд "Чи тоглох замыг минь хаагаад тоглоомоо тавьчихсан байна" гэх нь тэр.

"БАГШАА ТЭР МИНИЙ ТОГЛООМЫГ ЭВДЧИХЛЭЭ" хэмээн уйлан хэлэхэд

Ангийн багш бидэн дээр хүрч ирэн "Яасан бэ? Нана. . . Жимин яаж байгаа юм бэ? найзынхаа тоглоомыг эвдэж болохгүй шүү дээ, түүнээс уучлалт гуйгаарай"

Жимин "Уучлаарай найзаа" гэж хэлснээ цааш явахдаа, хамгийн ихээр хайрлан тоглодог цаасан хүүхэлдэйг минь гишгэж хаяад яваад өгөх нь тэр.

====================

Бага сургууль:

"АААА ПАК ЖИМИН!! МУУ АМИЛСАН ЧӨТГӨР" гэж орилоход

Салгах аргагүй болтол нь бохь наачихсан байгаа үсийг минь харсан ангийн хүүхдүүд бүгд инээлдэнэ.

Жимин нөгөө л зэвүүн инээмсэглэлээ тодруулсаар "Хичээл дээр унтах чинь бүдүүлэг хэрэг" гэх нь тэр.

Үсний минь угт хүртэл бохь наасан хэргээс болж тэр зун би халзан толгойтой явсан юм даг. Муу өөдгүй чөтгөр.

=========================

Дунд сургууль:

Ямар гай нь юм бүү мэд бид нэг ширээнд хамт суух боллоо. Энэ бол амьдралд минь тохиож болох хамгийн хөгийн зүйл байв.

Бүтэн өдөржин хэрэлдэж суусны эцэст Жимин ширээгээ голоор нь хуваан зураад "Миний тал руу нэг ММ хэтрэх л юм бол шууд балаа зоож орхино шүү" гэсээр над руу муухай харлаа.

Би "Тагжгар чөтгөр минь, жижигхэн биетэй юм байж ямар том зай авдаг юм?? миний тал хамаагүй жижигхэн байна! наад нүд чинь асуудалтай хэрэг үү?" гэж орилоход

Жимин "Тагжгар ч гэсэн чамаас өндөр шүү! муу газрын бэтгэ минь. . . тэгээд ч аль ч нийгэмд эрэгтэй нь давуу эрхтэй байдаг юм за"

Би "ЁОО!! Чи ч гэсэн нэг л ММ хэтрэх юм бол бал харандаа бүгдийг нь зооно шүү!"

======

7 хоног бие биеийнхээ хэсэгт нэвтрэхгүй байсан ч энэ өдөр Жимин хичээл дээр нойрмоглож байгаад тохой хэсгээрээ миний тал руу нэвтэрчих нь тэр. Барьж байсан балаа хамаг хүчээрээ түүний гар руу зоож орхиход тэр байдгаараа орилсоор ангиар нэг тойрч гүйлээ.

Эцэст нь тэр эмнэлэг явж, би шийтгүүлээд үлдэв.

====================

Ахлах сургууль:

Төгсөх үдэшлэг дээр бид хаан хатан хоёроор тодров. Энэ нь мэдээж сургуульдаа хүндлэгдсэн алдартай байсандаа биш, харин төгсөх үдэшлэг дээр сургуулийн хүүхдүүдийн минь биднээр тоглосон тоглоом байв.

Учир нь Жимин бид хоёр гал ус шиг хоёр биеэ үзэж чаддаггүй гэдгийг сургууль даяар мэддэг юм. Бас бидний маргаан бусдад хөгжилтэй байдаг байсан болохоор хэргээр бүх хүүхэд бидэнд санал өгсөн хэрэг л дээ.

Хаан хатан анхны бүжгээ хийнэ үү? гэж хэлэхэд бүх хүүхэд алга ташин орилолдож байлаа.

Жимин гараас минь хамаг чангаараа атган хангалттай ихээр өвтгөж байгаа ч нүүрэндээ маш энгийн инээмсэглэл тодруулсаар бүжгээ эхлэв.

Гар минь аймшигтай өвдөж байсан тул татаж авах гэсэн ч тэр тавьсангүй. Би ч бас бууж өгсөнгүй алхах тоолондоо түүний хөл дээр хамаг хүчээрээ дэвсэж байлаа.

Жимин шүд зуусаар "Чи үнэхээр муу бүжиглэх юмаа"

Би "Уучлаарай, би угаасаа чаддаггүй юм" гэсээр дахин нэг удаа хөл дээр нь гишгэлээ.

============================

Энэ мэтээр бид бараг л төрсөн цагаасаа хойш хамт байсан. Гэвч нэг ч удаа эвтэй байж үзээгүй. Бидний байгаа газарт үргэлж өш хонзон дүүрэн нууц дайн өрнөдөг байлаа.

Бидний энэ тэмцэл түүнийг дуучин болж, намайг оюутан болох хүртэл үргэлжилсэн боловч яг одоо энэ мөчид бидний салсан зам эргэн нэгдэж, дахин дайн эхлэх гэж байх шиг байна. . .

/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба бүсгүйн түүх 👠 [Short story❣️]Место, где живут истории. Откройте их для себя