4. Гаатай цай

1.1K 193 16
                                    

BTS-н хувийн өрөө гэгдэх өрөөнд орохоор болж менежерүүд ч дагаад орлоо.

Би мэдээж ахлахаар болсон тул тэднийг даган оров. Тэд өнөөдрийн ажлын төлөвлөгөөгөө ярилцаж байх зуур би зүгээр л анхааралтай сонсож байлаа.

Гэтэл Жимин "Нана суу л даа, битгий зогсоод бай. Чамайг зогсоод байхаар эвгүй байна. Найз нь цай хийгээд өгөх үү?" гэсээр үг дуугарах завдалгүй гараад явчихлаа.

Ерөнхийдөө би түүнд үйлчилж, харж хандах ёстой ажилчин байтал тэр ийм үйлдэл хийсэнд бүгд гайхсан байдалтай над руу харна. Ялангуяа бусад менежерүүд илт таагүй гэмээр харцаар над руу харж байлаа.

Хэсэг чимээгүй зогсоод, эцэст нь "У-Удаан уулзаагүй болохоор л" гэх үгийг арай ядан унагаад зогсож байтал Жимин аягатай цай барьсаар орж ирлээ.

"Нана. . . май уучих, ядарч болохгүй шүү. Ажилд чинь хүндрэлтэй зүйл гарвал найздаа шууд хэлээрэй" гэсээр цайгаа өгөхөд гааны үнэр сэнгэнэх нь тэр.

Муу чөтгөр! сайн санаагүй гэдгийг нь  бүр мэдээд байсан юмаа.

Гаа бол миний идэж, ууж хэрэглэж чаддаггүй цөөн хэдэн зүйлсийн нэг. Ерөнхийдөө би гааг үзэн яддаг.

Гэтэл тэр хэргээр гаатай цай хийж ирсэн байна. Ингэж байгаа нь аль хэдийн дайн зарлаж байгаагийн шинж байлаа.

Жимин инээмсэглэн "Санаа зовох хэрэггүй дээ, ганцхан чамд л хийж ирсэн юм. Гялс уучих" гэсээр шамдуулав.

Бүх хүн над руу хараад байсан болохоор яаж ч чадахгүй нөгөө цайг нь балгахад яавч нэг аяганд уух ёстой хэмжээ бишээ, дор хаяж 3 4 дахин өтгөн байсан байх. Үнэхээр муухай байсан тул би бараг л бөөлжчих шахлаа.

Ажлын эхний өдөр, бас бүх хүн над руу харж байхад бөөлжиж болохгүй шүү дээ. Бараг л нүдэнд минь нулимс цийлгэнээд арай ядан ууж дуусгалаа.

Үхэл царайлсаар арай гэж дуусгаж байгааг минь бахтай нь аргагүй харсан Жимин "Чамайг харсан чинь бага насны хамаг нандин дурсамж сэргэчихлээ байна. Эгдүүтэй гэдэг нь" гэсээр хацраас чимхээд авлаа.

Гэхдээ өхөөрдөж биш, өвтгөж чимхсэн юм.

Би ч бас хүчээр инээсээр "Тийм ээ, мартаж боломгүй нандин дурсамжууд байж билээ" гэж шүд зуусаар хэлэхэд

Жимин над руу цоо ширтсээр "Би бүр нэгийг нь ч мартахгүй, бүгдийг нь тод санадаг юм" гэсээр зэвүүн инээмсэглэл тодрууллаа.

=======================

Дараагийн хэсэг 20:10 дараа орно^^

/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба бүсгүйн түүх 👠 [Short story❣️]Where stories live. Discover now