6. Хувийн менежер

1.1K 180 14
                                    

Гаатай цайны дараа түүнээс хэрхэн хариугаа авах тухай л бодож байлаа.

Гэвч ажлаа дөнгөж эхэлж байгаа болохоор эхлээд учир зүйгээ олтлоо, түүнд биш ажилдаа анхаарах хэрэгтэй.

Өнөөдөр тэд шинэ дуугаа бичүүлж байгаа тул 2 менежер тэднийг дагаж явсан.

Үлдсэн хэд нь төлөвлөгөөт ажлын хуралаа хийж байлаа.

Бас би өмнө нь ямар ч хамтлаг эсвэл уран бүтээлчийн менежер хийж байгаагүй, өөр хэлтэст ажиллаж байсан болохоор BTS~н хэрэгжүүлж байгаа шинэ цомог тоглолт, нэвтрүүлэгт санаа оноогоо нэмж зөвлөгчөөр ажиллах боловч яг менежерийн ажлаа бүрэн мэддэг болтлоо түр зуур дагалдан маягаар бусад удаан ажилласан менежерүүдээс зөвлөгөө авахаар болсон.

==============

"Би ингэж бодож байгаа, бусад санаагаа илүү нягтлаад та нарт танилцуулна"

"Нээрээ ахлах нэгэнт ганц сар дагалдан хийх хүсэлтэй байгаа болохоор энэ талаар нь дээш мэдэгдсэн, тэд ч зөвшөөрсөн. Харин өөр нэг зүйл байна"

Би "Юу?"

"Жимин таныг хувийн менежерээ болгох хүсэлтэйгээ хэлсэн"

Би "Хувийн менежерээ?? яагаад биш ээ түүнд байдаггүй юм уу?" гэж асуухад

"Ер нь бол яг оноогоод өгчихсөн хувийн менежер байдаггүй л дээ, бид дотроо хуваарь гаргаад тэгээд хуваарийнхаа дагуу явчихдаг юм"

Би "Тэгээд хуваарийнхаа дагуу байж болохгүй гэж үү?"

"BTS~н нэр хүнд, нөлөөллийг мэдэж байгаа байх, тэдний хүсэлт бол бараг л шийдвэр гэсэн үг. Захирал нээх эсэргүүцэхгүй байх"

Муу чөтгөр бүр өмчилж байгаад зовоохоор шийдэж л дээ.

Би "Тийм байж, тэгээд би яг юу хийх юм"

"Жиминийг өлгөө очиж авна, тухайн өдрийн төлөвлөгөөт бүх ажилд нь хамт явна, орой ажил дуусахад түүнийг хүргэж өгнө. Мэдээж түүний тухай сайн муу ямар ч мэдээ гарсан чи хамгийн түрүүнд мэддэг байх ёстой. Худал мэдээлэл цацагдах юм бол хурдхан дээш мэдэгдэж арга хэмжээ авна. Бас албан ёсны ажилд орохгүй ч гэсэн Жимин хүсэх юм бол түүний хувийн ажил, уулзалт зэрэг хувийн асуудалд ч оролцож хамт байх ёстой" гэх нь тэр.

Энэ чинь бараг л 24 цаг хамт бай гэж байгаагаас өөрцгүй.

Пак Жимин бид хоёр 24 цаг хамт байвал жинхэнээсээ цуст дайн болох биз. . .

===========

Татгалзах арга хайгаад яаж ч чадсангүй, эцэст нь Жиминий хувийн менежер гэх ажлыг үндсэн ажилтайгаа хамт хийх боллоо.

Үнэндээ Жиминтэй холбоо барьж болиулах гээд ч чадсангүй. Тэр утсаа аваагүй. . .

===

Өдрийн хоолоо идчихээд эргээд ороод иртэл "Ким Нана амжилт💖" гэсэн томоос том бичгийн хамт төв хаалганы эгц өөдөөс харсан, ер нь бол бүх хүмүүсийн холхидог хэсэгт "НаНа менежерыг дэмжээрэй" гэх уриалга бүхий зуушны мухлаг тавьчихсан байлаа.

Зөвхөн энэ бичгийг  гадны хүн эсвэл фенүүд хараад мэдэхгүй. Хэн явуулсан, Нана гэж хэн болохыг ч мэдэхгүй.

Харин HYBE~н ажилчдын хувьд бол өөр. Тэд намайг BTS~н менежер болсон гэдгийг бараг бүгд мэднэ. Ганц хоёрхон хоногийн дотор би HYBE~н хамгийн азтай ажилчнаар тодроод байгаа.

Тиймээс зөвхөн миний нэрийг бичсэн энэ мухлаг надад бол ажлын газраараа дүүрэн дайсантай болох тасалбар л гэсэн үг.

Шоконд орсондоо таг гөлөрсөөр зогсож байх зуур минь яг л төсөөлж байснаар ийш тийш зөрж өнгөрч байгаа хүн бүр миний талаар шивнэллэж эхлэв.

"Энэ нөгөө Нана шдээ"

"BTS~н менежер болоод нэг ч хоноогүй байхад нь Жимин өөрөө хувийн  менежерээрээ сонгосон гэсэн"

"Тэд багын найзууд гэсэн"

"Яг найз байсан уу? Ийм ил цагаан нялуураад байхад яаж найз гэх юм? Тэр зүрх бас юу вэ?"

"Энэ бараг Жиминтэй дотно харилцаатай юм биш үү?"

"Дотно болж чадсан бол дуугүй баярлаад нуугаад байж байхгүй бүр хамт ажиллаж, хувийн менежер нь болоод л. . .үнэг шиг амьтан бэ?"

"Арай л даварчихсан юмаа, хэзээ байтлаа шинэ менежертээ ингэж санаа тавьдаг байлаа даа" гээд л зөвхөн миний чихэнд сонсогдоод өнгөрсөн нь эд гээд л бод. . .

==========

Амьдрал минь цэцэглээд байна уу? Нураад байна уу? мэдэхгүй шокын байдлаасаа гарч чадахгүй зогсож байтал утас дуугаран зурвас ирсэн байв.

Саяхан дугаарыг нь авч заналтайгаар хадгалсан хүн болох "Хорлонтой чөтгөр" гэх дугаараас зурвас ирсэн байлаа.

"Амжилт хүсье, бэлэг минь таалагдсан уу? Хувийн менежер найз минь" гэсэн байлаа.

/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба бүсгүйн түүх 👠 [Short story❣️]Where stories live. Discover now