11. Баярлалаа

1K 177 10
                                    

Өнөөдөр бол миний өшөөгөө авах өдөр. . .

Хэд хоног бодож төлөвлөж хэрэгжүүлэх цагаа хүлээсэн би бээр бүх эм тан бүгдийг сайхан бэлдэж цүнхлээд ажил руугаа аз жаргал дүүрэн алхан орлоо.

Таарсан хүн бүртэй "Өглөөний мэнд, өглөөний мэнд" хэмээн инээд алдсаар явна.

Өнөөдөр бол BTS-хэн бүжгийн бэлтгэлээ хийх өдөр. Бүгд бүжгийн зааланд өнжинө гэсэн үг.

Өглөө бэлтгэл эхлээд удаагүй өглөөний хоолоо иддэг гэдгийг аль хэдийн мэдсэн тул хоол хүргэж яваа залуу ажилтныг түр зогсоогоод Жимины хоолон дээр бэлдсэн эм ээ хийж орхилоо.

Маш бага хэмжээтэй, мөн ямар нэг гаж амтгүйн дээр нунтаг хэлбэрээр жаахан цацсан тул нүдээр хараад лав мэдэх аргагүй болов.

Мэдээж дуучныхаа хоолонд эм хийж байгаагаа харуулж болохгүй шүү дээ. Тиймээс Жиминий захиалсан хоол мөн эсэхийг шалгаж байгаа дүр үзүүлээд гялс амжуулсан.

Тийм ээ энэ чинь л би шүү дээ. . .

Гэдэс ходоодоо цэвэрлээд байж дээ анд минь МУХАХАХА. . .

Хорон бодлоо нууж ядан энгийн төрх гаргасаар залууст хоол оруулж өгснөөс хэдэн минутын дараа орлоо.

Хүн бүр өөр өөр хоол захиалсан тул Жимин ч яг л идэх ёстойгоо идэж байлаа. Түүнийг харан үл ялиг жуумалзаад эргээд гэмгүй төрх гарган бүжгийн заалны буланд чимээгүй сууна.

================

Тэд ч хооллож дуусаад эргээд бэлтгэлдээ орлоо. Пак Жиминий яаж баларч байгааг харах нь хамгийн чухал тул ажлаа төлөвлөж байгаа дүр үзүүлэн ганц хавтастай цаасаа унших зуураа нүд минь Жимин рүү гүйнэ.

Яг тооцоолж байснаар минь бүжгийн бэлтгэл эхлээд таван минут болоогүй "ПИЙ ПАА ХЭН УНГАСАН БЭ" "ЯМАР БАЛИАР ЮМ БЭ" гээд л хэдэн бие рүүгээ ярвайсаар бөөн дуу шуу болоод ирэв.

Жимин нуух гэж гэмгүй царайлж байгаа нь үнэхээр инээд хүрэм. Гэвч түүний нууц удаан үргэлжлэх заяагүй л дээ. Мэдээж хэрэг эм гол үйлчилгээндээ орно шүү дээ.

Жимин гүрийсэн ч дахиад хоёр минут болсон уу үгүй юу байдгаараа ярвайсаар гэдсээ даран гүйгээд явчихлаа.

"ЁО ЖИМИНАА!! БАЛИАР ЧИНЬ ЭНЭ БАЙСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ" гээд л залуус хамар амаа дарсаар түүний араас орилолдон үлдэв.

=================

2 цагийн дараа:

Бэлтгэл хийхээс илүүтэй угаалгын өрөө гүйсээр байгаад Жимин ч бараг ядарсан байх. Залуус ч бас дахин дахин дуугаа эхлүүлж голоос нь хаясаар байгаад бүгд яах учраа олохгүй болсон бололтой санаа зовсон байдалтай харагдана.

Жонгүг "Таны бие муу байх шиг байна аа эмнэлэг явах уу?"

Намжүүн "Угаасаа явсан нь дээрээ. Энэ байдлаараа зүгээр болохгүй юм байна"

Юнги "Чи одоо ямар юмаа идчихсэн юм? гэдэс чинь бүр арай биш ээ" хэмээн ярвайсаар толгой сэгсрэхэд

Жимин гэдсээ даран хачин царайлсаар суух бөгөөд "Мэдэхгүй ээ, иддэг хоолоо л идсэн шүү дээ. Би ямар өөр юм идсэн биш" хэмээн биеэ өмөөрнө.

Жин "За за олон юм яриад яах вэ дээ. Эмнэлэг рүү явсан нь дээр. Нана чи хүргээд өгөх үү?" гэсээр над руу харлаа.

Би худлаагаасаа үнэхээр санаа зовж байгаа дүр үзүүлэн "Тэгье ээ, яачихсан юм болоо? би бүр айчихлаа. Гэдэс ходоод нь хүнд өвдчихсөн байвал яана аа. Гэдэсний эм уугаад ч зүгээр болохгүй байна шүү дээ" гэхэд

Тэхён "Зүгээр байлгүй дээ, битгий санаа зов" хэмээн намайг тайвшрууллаа.

Хусог "Юу ч гэсэн чи эмнэлэгт хүргээд өгчих, өөр ямар нэг зүйл болох юм бол биднийг дуудаарай"

Жонгүг "Сайн найз чинь байдаг нь сайн хэрэг шүү. Нана эгч байгаа юм чинь танд ичиж зовоод байх зүйл байхгүй биз дээ? бид нар бэлтгэлээ дуусгаад тан руу залгая" гэхэд

Жимин байдгаараа ярвайсаар "Зүгээрээ, эмнэлэг явахгүй. Зүгээр харьж амарлаа. Та нар ч гэсэн санаа зовох хэрэггүй" гэснээ энэ бүхнийг намайг хийсэн гэж мэдэхгүй болохоор надаас бага зэрэг санаа зовсон байдалтай

"З-Зүгээр гэрт л хүргээд өгчих" гэв.

Би түүнийг түшээд "Тэгье ээ санаа зоволтгүй" гээд бүжгийн өрөөнөөс гарлаа.

===============

Жиминий гэрт:

Замдаа хоёр удаа нийтийн нойлд орсны эцэст бид тэдний гэрт ирлээ.

Жимин эхлээд шууд л угаалгын өрөө орлоо. Дараа нь арай дээр болсон байх "Чи явдаа. Г-Гэрт хүргэж өгсөнд баярлалаа. Явахаасаа өмнө эмийн сан ороод дахиад өөр гэдэсний эм аваад ирээч тэгэх үү? чиний түрүүний өгсөн эм чинь үйлчлэхгүй байх шиг байна аа" гэж хэлээд энэ удаад үнэхээр л аргагүй байдалд орсон мэт хачин царайлсаар зогсоно.

Дахиад жаахан зовоодог юм уу гэж бодсон ч тэр үнэхээр бууж өгсөн харагдсан тул энгийн витамин биш яг жинхэнэ гэдэсний эм уулгалаа.

==================

30 минутын дараа:

Жимин "Одоо жинхэнээсээ зүгээр болчих шиг боллоо. Чамд өнөөдөр үнэхээр их баярласан шүү. Бага зэрэг ичмээр байсан л даа. Гэхдээ л баярлалаа" гэж хэлэхэд нь гэмших инээд хүрэх хоёрын голд гацсан би

"З-Зүгээр дээ, хүн бүрд л ийм асуудал тулгардаг шүү дээ" гэж хэлээд гэрээс нь гарлаа.

/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба бүсгүйн түүх 👠 [Short story❣️]Where stories live. Discover now