21. Чиний алдаа

777 132 8
                                    

Залуус маань Лондон руу ажлаар явчихсан. Харин намайг Label дээр хийх төсөлтэй гээд үлдээсэн тул түүнтэйгээ уулзаагүй тав хонож байна. Өдөр бүр дүрсээ харж ярьж, нялуун аз жаргалтай зурвас илгээж байгаа ч санах мэдрэмж төрнө.

Хайр гэж ийм байдаг юм байхдаа.

Хамтдаа, дотно байх тусмаа улам санаад, улам их хамт байхыг хүсээд байдаг. . .

=================

"3 хоног, тэгээд л очлоо" гэх тааламжтай зурвасаа уншиж дуусахтай зэрэгцэн

"Ким менежерээ захирал дуудаж байна" гэх нь тэр.

Угаасаа шинэ төслөөс болоод их ажилтай байгаа болохоор түүний талаар ярих байх гэсэн бодолтой хийж байгаа зүйлийнхээ тайлангаа аваад захирлын өрөөнд очлоо.

Хаалга тогшиход "Ор" гэх зөвшөөрөл сонсогдоно.

"Сайн байна уу захирлаа" хэмээн инээмсэглэсээр түүний өмнө очиход

Захирал нэлээд ширүүн харцтай над руу харж байснаа "Сайхан байна уу?" гэж асуулаа

Би "Ю-Юу?"

Захирал "КИМ НАНА!! юу болж байгаа чинь энэ вэ? чамайг мундаг чадвартай ажилтан болохоор чинь хамгийн шилдэг хамтлагтаа менежер болгосон. Энэ юу гэсэн үг үү? чамд итгэсэн гэсэн үг! гэтэл чи ажлаа хийхийн оронд үерхэж болзоно гэнэ ээ? тэгээд бүр өөрийн ажиллаж байгаа хамтлагийнхаа гишүүнтэй шүү!!" гэж шүд зуун хэллээ.

Би "У-Уучлаарай захирлаа би-" гэтэл

Захирал "Чиний алдаа! чиний буруу гэж байна! Жимин та хоёрын харилцаа яаж эхэлснийг мэдэхгүй ээ, гэхдээ чи мэргэжлийн хүний хувьд байж болохгүй алдаа гаргалаа" хэмээн аймшигтай ууртай харагдана.

Айсандаа зүрх минь балбаж маш их сандарч байсан ч хамгийн түрүүнд Жимин л бодолд бууна. Түүнийг л хохироохгүй байх юмсан.

Би "Захирлаа би-"

Захирал "Гар! тэр чигтээ яв! та халагдсан Ким менежерээ! залуус эргэж ирэхэд чамайг хувийн шалтгаанаар ажлаасаа гарсан гэж хэлэх болохоор тэднийг ядаж жаахан ч гэсэн боддог л юм бол бүх юмаа аваад явж үз! . . . гар" гэж авралгүй шууд л хэллээ.

Надад хэлж өөрийгөө өмөөрөх үг байгаагүй болохоор нулимстай нүдтэй өрөөг орхин гарлаа.

/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба бүсгүйн түүх 👠 [Short story❣️]Donde viven las historias. Descúbrelo ahora