10. Чанамал

920 150 3
                                    

Ажлын хаалгаар орж ирэв үү үгүй юу "Нана чамайг яаралтай ир гэж байна" хэмээн BTS-н өөр нэг менежер дуудлаа.

Би "Хаана? юу болсон юм бол?"

"Мэдэхгүй байна аа, Жиминий яаралтай хуваарь гарсан юм шиг байна. Чамайг төлөвлөлтийн өрөөнд яаралтай ир гэсэн. Ажил эхлэхээс өмнө хурдхан хуралдаад эхлэх байх" гэж хэлээд яарсан шинжтэй гүйгээд явчихлаа.

Уг нь энэ сард Жиминий хувийн үйл ажиллагаа гэж бараг байгаагүй дээ гэж гайхахын зэрэгцээ үнэхээр яаруу харагдсан болохоор би ч бас хоцорч болохгүй гэж бодон төлөвлөлтийн өрөө рүү яаран гүйлээ.

Өрөөний гадаа ирэхэд хурал аль хэдийн эхэлсэн бололтой хүмүүсийн ярилцах чимээ сонсогдоно.

Бага зэрэг сандрах маягтай байсан ч өөрийгөө нэг сайхан тайвшруулаад "Уучлаарай орж болох уу?" гэж асуугаад өрөөнд ороход дэлгэцээр ямар нэг зүйл үзэж байгаа бололтой өрөө гэрэл багатай бүүдгэр байх бөгөөд стилист, зурагчин гээд хэд хэдэн хүн мэдээж хэрэг Жимин сууж байлаа.

Би "Уучлаарай, уучлаарай" гэсээр тэдний хажууд очиход

Жимин "Наана аа суу" гэж амныхаа хөдөлгөөнөөр хэлээд намайг суухыг дохив.

Би ч толгой дохисоор түүний заасан сандал дээр суух төдийд ямар нэг нялцгай зүйл дээр суучихлаа.

Гайхаж цочирдсондоо хачин царайлсаар суух над руу Жимин байдгаараа мушилзан юу юугүй инээх гээд байгаа мэт харж байснаа "За за тэгвэл дараа сард ингэж хийцгээе, хүрэлцэн ирсэнд баярлалаа" гэж хэлэхэд

Нөгөө хүмүүс ч "Тэгье ээ сарын дараа уулзъя" гээд гараад явчихлаа.

Тэднийг гарахтай зэрэгцэн өрөөний гэрэл аслаа.

Сууж байгаа сандал болон саяын хүмүүсийн яриа зэрэгт аль алинд нь гайхаж уур хүрсэн би "Яаралтай хуваарь биш сарын дараах ажил байсан хэрэг үү? тэгээд бас энэ яг юу юм?" гэж орилчихгүй байх гэж хичээхдээ гараа тас атгасаар арай ядан асуухад

Жимин урдаа байх савыг нээн хуруугаараа хутган долоогоод "Жимсний чанамал байгаа юмаа. Уучлаарай түрүүнд наад сандал дээр чинь жаахныг унагаасан гэдгээ мартчихсан байна" хэмээн инээмсэглэлээ.

Дээш босон харахад минь жаахан биш бүр хангалттай их хэмжээтэй байсан юм. Ядаж байхад гүзээлзгэний чанамал болохоор улаан ягаан өнгөтэй байхаас гадна ямар ёр нь таарсан юм бүү мэд ядаж байхад би өнөөдөр цав цагаан өнгөтэй өмдтэй ирсэн минь ёстой л бүхнийг гамшиг болгож байлаа.

/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба бүсгүйн түүх 👠 [Short story❣️]Where stories live. Discover now