9. Хоолны дутагдал

954 148 6
                                    

Хоолны ширээ сайхан харагдаж байсан ч тоглоомон Роботын тахилын хоол гэж бодохоор үнэхээр гаж санагдаж байлаа.

Ширээ рүү ширтэн чимээгүй зогсож байтал Жимин намайг араас түлхэн сандал руу суулгаад "R7 алхдаг товчийг нь дарахаар ядаж л чамаас илүү хөдөлгөөнтэй байж дээ" гэж үглэсээр өөдөөс харан суулаа.

Тэр юу ч болоогүй мэт том томоор нь савхдан хоолоо идэх бол би зүгээр л гэнэт бодолд автан хөдөлгөөнгүй сууна.

Яагаад ч юм багадаа муудалцдаг байсан тэр олон дурсамжууд толгойд сүлэлдэж байх зуур хүчээр ам руу том мах хийх үйлдэл л бодит байдалд минь авч ирлээ.

"Тэнэг минь! ам задрах нь байна! ямар томоор нь чихдэг юм бэ!" гэж аманд байгаа махаа зажилсаар арай гэж хэлэхэд

Жимин "20 жилийн дараа гэнэт гашуудаад байгаа хэрэг үү? юугаа бодоод хоолоо идэхгүй байгаа юм? чи бүр хоол идэхгүй байсаар байгаад турчихсан байна. Нөгөө хоёр том хацар ч алга" гэж хэлэн хацраас минь чимхээд авлаа.

Идэж байгаа зүйлээ арай гэж дуусгаад "Битгий чимхээд байгаач шүлс нь гоождог гажигтай болчих юм бол чи хариуцлага хүлээх юм уу? тэгээд ч би тийм том хацартай байгаагүй" гэж хэлээд хоолноос савхдан амандаа хийхэд

Жимин инээмсэглэн "Гажигтай болчих юм бол би хариуцлага хүлээе, чиний хацар ямар ч буруугүй болохоор түүний хоолыг сойх хэрэггүй сайн идэж байгаарай" гэж хэлээд яг л жоохон охин эрхлүүлж байгаа мэт үсийг минь зөөлөн илбэв.

Түүний хачин үйлдэлд гайхсандаа бага зэрэг хахаж цацан хоолоо залгиад,түүн рүү хачин харсаар "Од болсон биш ганцаардсаар байгаад бүр эрүүл бус болчихсон байна шүү. Гэнэт хачин зүйл хийгээд л. . . ухаан ор Пак Жимин. . . чи бид хоёр өстөн дайснууд" гэж хэлэхэд

Жимин эсрэг гэмээр хариу үйлдэл үзүүлсэн нь түүний хорон биш энгийн инээмсэглэл байлаа.

Өөдөөс ширтэн инээмсэглэсээр "Нэгэнт чи миний хувийн менежер болсон юм чинь од болсон ганцаардлыг минь тайлж өгөөрэй. Алдартай байх сайхан ч чамтай муудалцаж өнгөрөөсөн жилүүд илүү хөгжилтэй байсан" гэх нь тэр.

Би хоолоо идэхээ болин "Юу??" гэж асуухад

Жимин "Юу л байх вэ дээ, одоо тамлан зовоох амьд тоглоом минь хүрээд ирсэн болохоор миний амьдрал илүү хөгжилтэй байх болно гэдгийг л хэлсэн юм. Хүний хэлж байгааг ч ойлгохгүй, энэ яах аргагүй хоолны дутагдал шүү Ким Нана. Хоолоо сайн идэж бай" гэж хэлээд гартаа байсан халбагаараа толгой руу цохиж орхилоо.

"ЯАЯ ӨВДӨЖ БАЙНА МЭДРЭЛЭЭ!!"

Жимин намайг шоолох мэт инээсээр эргээд хооллож эхлэв.

====================

Өнөөдөр энэ өгүүллэгээ 20:10 гэдгээрээ оруулна шүү^^

/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба бүсгүйн түүх 👠 [Short story❣️]Where stories live. Discover now