✡ Basketball Relationship ✡ ~ Part I~

17.2K 458 15
                                    

Алдаатай хэсгийг дахин засав. Зарим хэсгээс бага зэрэг нэмэлт болон хасалт хийв.

 2021.01

*****************************************************

Цас хайлж замын хажууханд тогтсон ус ширгэн замын голоор байрлах модны мөчирүүд ногоорно. Хүчтэй хэдий ч цаанаа л нэг дулаахан салхилах салхи өндөр өндөр барилгууд дундаас цухуйн харагдах нарны цацрагийг харан дуртай дуугаа сонсон сургууль орох замаар жаргалтай инээмсэглэн алхах эгэл жирийн охин. Нямбай гэгч нь үсээ хойш нь боосон хэдий ч цэвэрхэн цагаан духаар нь хэдэн жижиг үснүүд урдуур нь унжсан байгаа нь хөөрхөн царайг нь улам л өхөөрдөм болгож,том биш ч нүүрнийхээ хэмжээнд нь тохирсон дундаж хэмжээтэй нүд, завчлах бүрд нь улам л дэрвийгээд байна уу гэмээр урт гоёмсог сормуус, жижигхэн ч гэсэн тэгшхэн дэгжин хамар энэ бүгдийг улам өнгө оруулж хөөрхөн болгож хүн бүрд ялдам харагдах ягаахан уруул, өөртөө тохирсон өндөр биетэй бөгөөд хамгийн дээд талын нэг товчийг нь товчлоогүй онгорхой орхин цэмцгэр гэгч нь өмссөн хар хөх цамц, хар өнгийн бариу өмдтэй охин хааяа хааяахан хөнгөхөн инээмсэглэл нүүрэндээ тодруулсаар тайван гэгч нь сургуульруугаа алхаж хоёр гараараа нэг мөртэй цүнхнийхээ уяанаас барин явна. Төд удалгүй сургуулийн хаалгаар орон алхаж байхад нь "Сэи" гэж ардаас нь дуудахад охин инээмсэглэсэн чигээрээ эргэж харвал...

Түсссссс.....

~Миний талаас~

Газарт миний нүүрийг хайр найргүй цохисон бөмбөгний ойж буй дуу хадна. Цочирдсондоо болоод том нүдлэн хүчтэй цохиулсан хамраа барин зогсох над дээр манай сагсны багийнхан гүйхээрээ хүрч ирж байгаа харагдлаа.

Кэн: Дасгалжуулагчаа зүгээр үү? гэж хэлэхдээ зэрэгцэн цаанаас газарт унасан бөмбөгийг аваад наашаа сандарч бас гэмшингүй харах Хусог өөдөөс минь дөхсөөр 

Хусог: Сэи уучлаарай би оночихно гэж бодоогүй юмаа

Намжүүн: болгоомжтой байхгүй дээ гэж тэр хэд миний урд зогсох Хусогийг зэмлэж байхад би ч тэдэнд зүгээр гэдгээ хэд хэд хэлээд хажуугаар нь гялс шурган өөрийн хичээлдээ суух гээд анги уруугаа явлаа.

Хичээл бүр дээр анги сольж ийшээ тийшээ гүйсээр байтал хичээл ч дуусаж, хичээлийн эхний өдөр л эцсээ тултал ядарч байх шиг санагдана.
Оюутан хүн гэдэг сургуулиа тойрч хичээлүүддээ суусаар өдрийг барах юм даа гэж амандаа бувтнасаар сургуультай ойрхон байрлах тамирын заалруу хурдаллаа.

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now