✡ Basketball Relationship ✡ ~Part~IV

4.9K 274 11
                                    


Түүнийг миний энэ ойлгомжгүй амьдралыг эцэслэхээр ирсэн алуурчин гэж бодсон ч улам ойлгомжгүй үйл явдал нэмэхээр ирсэн хүн гэж мэдсэнгүй.

*********************************

Тэхёнийг харж нэг айж, сандарч зугтсаар үнэндээ л ядарч байна. Яагаад зугтаад байгаагаа ч ойлгохгүй байна. Ганц зүйл нь тэр ойрд орой болгон хажууд минь байж гай болохгүй байгаа юм. Энэ ч том дэвшилт шүү.

Хоёр хоногийн дараа дээд курсийн хэд гарах болохоор тэд нарт зориулж үдэлтийн үдэшлэг хийж өгөхөөр болсон. Манай хэд хаана юу хийх талаар өөрсдөө ярилцаад болгочих болохоор намайг санаа зовох хэрэггүй гэсэн ч би санаа зовохгүй байж чадахгүй шүү дээ. Ямар хүмүүст юу найдаж үлдээснээ бодохоор л...

Аль хэдийн нөгөө 2 хоног нь ч өнгөрч үдэшлэг болох гээд зааланд жижигхэн ширээ засаж түүн дээр нь захиалгын олон төрлийн хоолнууд өрөөстэй байх бөгөөд ширээг тойрон Манай багийнхан, би, багш болоод дээд курсийн хэдээс Жин ахаас бусад нь сууцгааж байлаа. Нээх олуулаа биш ч гэсэн энд 100 хүн байгаа аятай нэлээн шуугиантай байв.

Удалгүй Жин ах ч инээсээр орж ирлээ. Хараагүй удсан болоод тэр үү улам тураад илүү царайлаг болсон харагдана. Тэр нүүр дүүрэн инээмсэглэлтэй бидний урд ирээд
- хоцорсонд уучлаарай залуусаа бас багшаа
гэхэд нь багш - Зүгээр дээ саяхан л цуглацгаасан суу л даа гээд хажуудаа хоосон байх суудалруугаа урилаа.
- Суухаасаа өмнө та хэдэд нэг хүн танилцуулах гэсэн юм. Түр хүлээж байгаарай гэж хэлэн хаалганы зүг хөдөллөө. Энэ үед бид хэд бүгд өөд өөдөөсөө харан гайхацгааж байхад тэр олон гайхширсан нүднүүд дундаас хоёр нүд над уруу өрөвдөж байгаа аятай ширтэх аж. Надад энэ харц таалагдахгүй байна...яг одоо миний бодож зүйлийг батлах гэсэн мэт тийм гэхийн аргагүй онцгүй харц байсан болохоор үнэхээр таалагдахгүй байна.

Төд удалгүй Жин ах заалны хаалгаар өмнөхөөсөө ч илүү жаргалтайгаар орж ирлээ. Гэхдээ ганцаараа биш нэг охинтой. Хөтлөлцчихсөн.
Зааланд байсан хэд орилолдон алга ташиж,баяр хүргэж тэр хоёрыг ширээнд урин өмнөхөөсөө ч их чимээтэй боллоо.

Энэ үзэгдэл, энд болоод байгаа үйл явдал надад дэндүү гэнэтийн гэхдээ хэзээ нэг өдөр болох ёстойг сэтгэлийнхээ гүнд мэдэж байсан болохоор маш ойр мэдрэмж намайг бүрхэн авав. Тиймээс тэр хэдийн өөдөөс инээх аядаад "ариун цэврийн өрөө орох хэрэгтэй байна" гэж хэлэн явлаа. Миний хэлсэн үгийг хэн ч анхаарч, сонссонгүй. Чимээгүйхэн тэндээс гараад заалны хойно байрлах эргэн тойрон нь хэдэн шаттай бас жижигхэн усан оргилууртой цагаан саарал саравч уруу зүглэлээ.
Шат бүр дээр гишгэж дээшлэх тусам алхаа минь удаашран сүүлийн шатан дээр ирэн гацлаа. 

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now