✡ Basketball Relationship ✡ ~Part XVI~

4.3K 243 9
                                    

Заалны тэг талд байрлах самбар дээр 48 : 46 гэх тоонууд байх бөгөөд Тэхён өвдөгөө барин тонгойгоод амьсгаа гаргаж байхад нөгөө залуу түүний хажууд ирж зогсоод

- "чи хэвээрээ байна....... өмнөх шигээ бүтэлгүй бас өөрийн болохгүй зүйлсийг өөрийн гэж хэлдэг" гэсээр цааш явлаа.

Харин Тэхён гараа хүчтэй зангидан - муу новш гэж шивнэсээр үлдэнэ.

**********************************

- Тэхён 

Тэр намайг дуудахад эргэж харан

- юу? гэсээр ширүүн харлаа. Би хэлэх гэсэн үгээ зөөж ядан түүнрүү хартал тэр - хэлэх үг байхгүй бол би түрүүлээд явлаа хэмээн яваад өгөв. 

Хожих, ялах тийм чухал юм уу? Энэ чинь зүгээр л тэмцээн биз дээ? Тэр юунд ингэж уурлаад байгаа юм бол? хожигдож болох л асуудал биш гэж үү? 

Түүнийг харагдахаа болих хүртэл араас нь ширтэв. Тэр үнэхээр эмзэг... магадгүй хүүхэд шиг жижигхэн бүх зүйлийг чухалчилж үздэг болохоор заримдаа сонин болчихдог байх.... Зүгээр л дараа дахин хожигдохгүй гэж хичээх хэрэгтэй биз дээ? Гуниглаж, уурлах биш...

Толгой дээр минь нэг зүйл унахад нь аваад хартал том цамц байлаа.
- хүмүүсийн нүдэн дээр уйлах хэмжээний тийм хэцүү зүйл болоо юу?
Эргэж хартал нөгөө залуу байлаа. Тэр алчуур мөрөн дээрээ тохсон байх бөгөөд зэвүүн инээсээр өөдөөс минь харж байлаа.

- уйлах? 

- тийм ээ, чи уйлаад байх шиг харагдаад...гэхдээ үгүй юм шиг байна гэж хэлэн над уруу ойртон нүдийг минь нухацтай харлаа. Түүний цээжинд гараа байрлуулан бага зэрэг түлхэхэд тэр надаас хойшоо хэд алхам холдоод - н-надад битгий хүр гэсэн байхаа гэж хэлээд том нүдлэн надруу ширтэв. Өөрөө эхэлж ойртчихоод одоо загнах юм. Ямар гээчийн хүн бэ? 

Тэр хоолойгоо засаад - Сэхүн гэж хэллээ. Түүнрүү асуулт ирэн харахад тэр - У Сэхүн...гэдэг 

- аа, Сэи.. Бюн Сэи 

 - мэднэ ээ гэж хэлэн цаашаа явчихлаа. Мэднэ? Яаж?

Гэхдээ тэр Тэхёнийг таньж байсан тэгэхээр миний нэрийг мэдэж байж болно. Гэхдээ яаж? Тэхён миний тухай хүн бүрд яриад явахгүй, би түүнд хүн бүрт энэ ойлгомжгүй харилцаагаа зарлахгүй байх талаар хүссэн шүү дээ. Тэглээч тэр Тэхёнтой тийм таатай харилцаатай харагдаагүй. Яг л дайснууд шиг...

Ёонсэ их сургуулиас гарч байгаад гэнэт зогслоо. Би Сэхүн гэх залуугийн цамцыг бариад алхаж байжээ. Эргэж харан сургуульруу зүглэлээ. Яаж цамцыг нь мартаж чадав аа?
Энэ тэрүүгээр хайсан ч тэр харагдсангүй. Усанд хаясан чулуу шиг л алга болсон байлаа. Хурдан бас их сонин хүн юм.....

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now