✡ Basketball Relationship ✡ ~Part XIX~

5.1K 283 50
                                    

- дасгалжуулагчааааааа
- цаашаа яв аа
- гэхдээ та түрүүн битгий яв гэж хэлсэн
- би тэгж хэлсэн юм уу? санахгүй байна чи буруу сонсож
- за дасгалжуулагчаа би зүгээр л хальт харсан юм даа гэж хэлэн хойно гонгинон алхана.

Би эргэж харан түүнийг ууртайгаар хараад - тэр тэнэг +18 гэсэн сэтгүүлээ явж үз!!!

- би зүгээр юу юм бол доо л гэж харсан

Тэр аль болох гэмгүй царайлна. Энэ байдал нь бүүр ч уур хүргэн түүнд сайн болсон өөрийгөө зүхнэ. Ийм тэнэг хүнд сайн болоод тэгээд бүүр болоогүй сая бараг сэтгэлээ илчлэх шахлаа бурхан минь боль, зүгээр л больцгооё. Аймшигтай! Бүдүүлэг!! Дураараа!!! Тэнэг Тэхён!!!!

***********************************

Чигээрээ ууртай алхаж байхад Тэхён миний гараас бариад өөрлүүгээ эргүүлж харуулав. Хар саарал күртикнийхээ халааснаас хайрцагтай зүйл татаж татаж гаргаж ирээд надад өглөө. Түүнийг асуулт дүүрэн нүдээр харан зогсоход тэр толгойгоороо гарт минь байх хайрцаг уруу дохилоо. Онгойлгон харвал цав цагаан өнгийн аяга байлаа. Гаргаж ирэн эргүүлж тойруулан үзэхэд нэг талд нь хар өнгийн балаар СЭИ ♥ хэмээн бичсэн байх аж. Харин бариул нь дээрээ Тэхёноос гэсэн бичиг харагдана. Энэ бүх бичсэн зүйл гараараа бичсэн байх бөгөөд сая л бодолд минь нэгэн зүйл хальт орж ирлээ. Түүнийг бөгс нь гарах шахсан охид уруу ширтэж байна гэж харах тэр үед тэдгээр охид энгийн нэгэн жижигхэн аяганы дэлгүүрт цайны аяга үзэн зогсож байсан. Тэгэхээр Тэхён тэдгээр охидыг биш тэр охидын хажууд байсан аягануудыг харан зогсож байсан гэсэн үг. Бас тэр аяганы дэлгүүр орон надад аяга авсан гэсэн үгүү? Гэтэл би түүнийг хэдэн охид уруу хараад ангайн зогсож байна гээд уурлаж л байдаг...

- аяга нь дээрээ шууд гараараа бичээд тэгээд тэрийн таван минутын дотор хатааж өгдөг юм байна л ээ хэмээн Тэхён өөдөөс инээмсэглэн хэлнэ. Түүнд юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Тэнэг зүйл төсөөлөн бодож уурлан,гомдож байгаа хүн нь ганц би бололтой.

- .......
Үнэндээ би юу гэж хэлэх ёстойгоо мэдэхгүй нь. Баярлалаа? уучлаарай?

- бас саяны сэтгүүлийг харсан юм биш шүү. Тэрний хажууд чихмэл тоглоомын өргөн сонголттой дэлгүүрийн сурталчилгааны зураг байсан юм. Та дуртай болохоор авч өгмөөр санагдаад гэж хэлэн Тэхён чимээгүй боллоо.

Тийм ээ энд тэнэг хүн шиг зан гаргаж байгаа хүн нь дан ганц би юм байна! Юмыг өнгөц харан өнгөц дүгнэж уурласан хүн нь, түүний юу гэхийн сонсолгүй түргэн аашилсан хүн нь би л байж!

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now