✡ Basketball Relationship ✡ ~Part XV~

4.6K 256 41
                                    

түүн дээр очин мөрөнд нь хүрээд - чи зүгээр үү гэхэд тэр гарыг минь хүчтэй түлхэн - битгий надад хүр!! гээд цүнхээ аваад цаашаа түргэн алхан яваад өгөв. Би түүний араас - баярлалаа гэж хашхираад эргэж харан бөмбөгөө шидлээ.

Сонин хүн байна шүү...

****************************

Эргэн тойронд харцаа наашаа чиглүүлэн суух охид ихэссээр.. Сургуулийн хоолны газарт байгаа ихэнх охид тэр чигээрээ кино үзэж байгаа аятай наашаа харцгаана. Тэхён урдаас юу ч болоогүй юм шиг юм идэж, харин би ширээн доогуур орчих шахан сууж байлаа. Дасгалжуулагч, тоглогч нар цуг суугаад хоол идэж болдоггүй бололтой. Мэдээж л дээ тоглогч нь Тэхён болохоор арга ч үгүй биз.

Энэ бүгд тэр нэг өдөр дээд курсийн ах нар болоод манай хэд хоорондоо тоглож Тэхён хожвол надтай хүссэн үедээ болзох болно гэсэн үгнээс үүссэн... яах гэж анхнаасаа зөвшөөрсөн юм бол?. Өнгөрсөн зүйлсээ бодох тусам тэнэг тэнэг зүйл хийдэг байсан минь тодхон санагдана. \8-р хэсэг дээр Тэхён хүссэн үедээ болзох болно гээд гардаг даа санаж байвал :>\

Бид хооллон сууж байхад ширээн дээр байх миний утас дуугарахад нь хартал "Хусог" залгаж байлаа. Утсаа авахын завдалгүй Тэхён утас аваад

- хээээее.....тийм ээ тэр энд байна....

Би утсаа булааж авах гэж оролдсон ч бүтэлгүйтэв. Тэр үргэлжлүүлэн - яах гэж байгаа юм? би дамжуулчихъя...... аан за ойлголоо.... за тэгвэл маргааш уулзъя гээд тасалчихлаа.

Тэр одоо болтол миний утсыг барьсаар - манай багийн бүх гишүүдэд таны дугаар байдаг уу?

Би түүнээс утсаа булааж аваад - мэдээж гэж хэлэн утсаа халаасандаа хийлээ.

- тэгээд яагаад надад шинэ дугаар чинь байдаггүй юм?

- би чамд дугаараа байлгамааргүй байгаа болохоор юм болов уу? Хусог юу гэсэн?

- надад дугаараа өгвөл хэлнэ

Би утсаа гаргаж ирээд Хусогруу залгах гэтэл тэр - өнөөдөр хувийн ажилтай болохоор бэлтгэлд ирж чадахгүй гэсэн, одоо дугаараа хэл

Би буцан утсаа далд хийгээд - чи идэж дууссан бол би явлаа гээж хэлчихээд цайны газраас гарлаа. Тэр намайг гүйцэж ирээд хажууд үглэн алхана. Ингэх байх гэж ч гадарлаж байсан юм.

- Утас нь дээр чинь хэдэн залуусын дугаар байдаг вэ?

- ...

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now