~ Special Chapter VI [Last]~

8.5K 452 87
                                    


Тэхён утсаа барьсаар дээшээ харан нар жаргаж байгааг ажиглангаа

- хайртай шүү Сэи гэж хэлэн нүдээ анин Сэигийн инээмсэглэж байгаа тэр өхөөрдөм царайг төсөөлөх бол Сэи орон дээрээ тэрийн унаад дээш харан - би ч бас гэж хэлэн бага зэрэг хацар нь улайсаар хэвтэнэ.

Special Chapter Last Part 6

- Байзнаарай, байзаарай гэсээр Тэхён салгалах гараа зүрхэн дээрээ тавин урт урт амьсгаа аван гаргана. Тэр хэсэг хугацаанд ингэж зогссоныхоо дараа эргэж харан явж эхэллээ.

-Тэхён? манайх луу явж байсан чиглэлээ өөрчлөн өөр тийшээ хурдтайгаар алхах Тэхёнийг араас нь дуудсаар түүнийг даган алхах бол тэр юу ч сонсохгүй байгаа мэт гартаа барьсан ууттай зүйлсээ чанга атгасаар цааш алхана. Арай гэж түүнийг гүйцэж очоод гараас нь атгахад - Сэи, би харих хэрэгтэй байна. Би чадахгүй нь ээ гэсээр алхаагаа улам хурдасгана. Түүнийг ийм хариу үйлдэл үзүүлнэ гэж бодож байгаагүй би хэсэг гайхсан ч нэгэнт гэрийн хажууханд ирчихсэн болохоор ирсэн зорилгоо биелүүлэх хэрэгтэй гэж бодон түүний гараас барин татсаар гэрийн зүг алхав. Удалгүй Тэхён эсэргүүцэж гараа надаас авахыг оролдоно.

- Сэи, гуйя өнөөдөр танай гэрийнхэнтэй уулзах өдөр биш бололтой гэсээр эргэж харан явах гэж зүтгэх бол би нөгөө тийш нь түүнийг татав.

- Тэхён өнөөдөр л биш бол өөр өдөр байхгүй. Зовлонгийн түргэн нь дээр шүү залуу минь

- Би....би гэртээ утсаа мартчихаж. Ёстой чухал зүйл минь шүү дээ. Буцаж очиж авчхаад хүрээд ирж болно тийм үү? тийм за явцгаая

- Яаа Тэхён. Ингээд байлгүй зоригтой бай. Мэдээж сандарч, айж байгааг чинь мэдэж байгаа ч гэсэн чи ингэж айж зугтлаа гээд дараа нь харамсах хэрэг гарна тийм болохоор зүгээр л нүдээ аниад орцгооё мм?

Би түүний гарыг чанга атган явсаар орцынхоо үүдэнд ирлээ. Түүнийг татан оруулах гэсэн ч хүч хүрсэнгүй хий дэмий л хүчээ үрж байлаа. Тэр харин орц руу минь гөлийсөөр юу ч хэлэлгүй зогсож байгаад удалгүй ойлгомжгүй царайны хувирлууд эхнээс нь гаргана. Яг л сүнс чөтгөр хараад балмагдаж байгаа хүн шиг...

- Сэи миний сүнс биеэс минь гараад явж байгаа мэт санагдаад байна.
Тэр ингэж хэлээд гараараа биенээсээ ямар нэг зүйл гарч явж байгаа юм шиг зүйл үзүүлэн дээш тэнгэр өөд заалаа. Түүний ойлгомжгүй үйлдлийг харан зогсож байх даа өөрийнхөө дэндүү түргэн аашилсан бололтой гэж бодон - за тэгвэл маргааш болцгоох юм уу? гэж түүнээс асуугаад гарын зөөлөн атган гэрийнхээ эсрэг зүг алхаж эхлэхэд тэр надаас гараа татаж аван - Одоо орцгоох уу гэж асуух нь тэр.

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now