✡ Basketball Relationship ✡ ~Part XIV~

4.4K 245 20
                                    

нийлээгүй байж төгсгөлийг нь бодох миний энэ гутаранг үзэл аль хэдийн намайг дийлээд эхлэх шиг...

****************************

Бэлтгэл эхлэх болоогүй ч Тэхён үргэлж бусад хэдээсээ түрүүлж ирдгээрээ ирээд, хажууд минь суудгаараа сууж байлаа. Харин би түүнд өөрийн сэтгэлээ хэлэх гээд сандран сууна. Хөлөрсөн гараа байн байн өмдөндөө арчиж, нүдээ аниад урт амьсгаа авсаар хэдэн минут ч болов.

- Т-Тэхён гэж хэлэхтэй зэрэгцэн бид хоёрын голд тавьсан Тэхёний утас дуугарлаа. Доошоо хартал Хэжин гэх нэртэй охин Тэхёнлуу залгаж байлаа. Би түүнийг таслаад өөдөөс минь - яриагаа үргэлжлүүл дээ гэж хэлэх байх гэж найдсан ч тэр утсаа харсаар - уучлаарай гэж хэлэн утсаа аваад боссон юм.

Би харин түүний сууж байсан хэсгийг ширтсээр үлдэв.

Дараа хэлэх боломж олдох байх...

****************************************

Завсарлагаанаар Тэхёнийг дагуулан зааланд орж зогсоод зоригтойгоор түүнрүү эргэж хараад хэлэх гэсэн үгээ нэг амьсгаагаар хэлэх гээд нэг том амьсгаа аваад

- Тэхён би-би ч-ча

-ТЭХЁНАААА!

Намайг салгалан үгээ зөөж ядан зогсож байхад бидний хойд талд хэдэн охин заалны хаалга онгойлгоод Тэхёний дуудан даллаж байлаа. Би тэр хэдрүү харчихаад буцан Тэхёнруу хартал тэр тэнд байгаа охидыг харсаар зогсож байлаа. Зүгээр л тэр хэдэд - дараа болъё гээд хэлчих гэж дотроо залбирсан ч Тэхён надруу харалгүй доош харсаар - уучлаарай гээд тэр хэдрүү явчихав.

Би намайг орхин явах Тэхёний ардаас үл ялиг инээмээр аядан урдуураа унжсан үсээ чихнийхээ ард хийнгээ - миний хариултаас илүү тэр охид нь үнэтэй бололтой гэж шивнэсээр үлдлээ.

Эргэлзэж байна. Түүнд бас өөртөө

Түүнд сэтгэлтэй гэдгээ хэлэх, түүний найз охин болохоо зөвшөөрөх тухай дахин бодох хэрэгтэй бололтой.

Дэндүү эрт догдолчихож

********************************************

Сургуулийн хүн багатай хэсгээр шатнаас бууж байтал доор Тэхён зогсож байлаа. Би шатаар доош бууж харин тэр дээшилж байв. Хажуугаар нь зөрөх гэтэл тэр явуулсангүй. Бид хоёрын дунд хоёр шатны зай байлаа. Тэр нэг шат ахихад би нэг шат ухарна.

- хэлэх гээд байсан хариулт нь энэ юм уу?

Бид нэг нэгнийгээ чимээгүй ширтэнэ. Би нүүрээ түүнээс буруулан хажуу тийшээ харлаа. Би хэлэх гэсэн ч түлхсэн хүн нь надаас дахиад хариулт нэхэх гэж. Би одоо үнэхээр залхаж байна. Түр зуурын андуурал л гэж бодох хэрэгтэй биз.

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now