✡ Basketball Relationship ✡ ~ Part VIII~

4.6K 269 15
                                    

Тэхён харцаа Сэирүү чиглүүлэн харлаа.

Тэрний нүд гунигтай харагдах ч царай нь ууртай байгааг нь илтгэж байлаа.

Тэхён: Уур хүрмээр юм

*****************************

Уур хүрэх? харин хэнийх нь уур хүрэх ёстой зүйл билээ дээ?

- а-айн?

Тэр хариуд нь юу ч хэлсэнгүй харин өөдөөс хальт инээх аядаад цааш яваад өглөө.
Сая би буруу зүйл хэлчихсэн үү? Юу уурыг нь хүргэсэн гэж? юу буруу хэлсэн болоод би биш тэр уурлаж байгаа юм?

Удалгүй багынхан ч ирж бэлтгэл эхлэв. Би түр агаар амьсгалахаар заалны гадаа зогсож байхад - Сэияааа гэх нэгэн эмэгтэй хүн дуудахыг сонслоо. Хажуу тийшээ хартал миний мэдэх найз гэж нэрлэгддэг охид байлаа. Тийм дотно биш ч гэсэн мэндлээд өнгөрөх хэмжээний гайгүй харилцаатай охид. Надад эмэгтэй найз нэг их байдаггүй. Сайн найзууд минь өөр сургууль, өөр улсад байгаа болохоор энэ сургуульд бол багийнхнаас өөр найз алга даа. Тэдний нэг нь надруу гомдонгуй хараад - өглөө дуудаад байхад чи намайг тоогоогүй гэж хэлэн хошуугаа унжууллаа. Залуус ийм охидод дуртай байдаг байхдаа. Өхөөрдөм бас гэнэн.

Би инээмсэглэн - уучлаарай юм бодож байгаад сонсоогүй бололтой

- би зөндөө дуудсан. Түүний унжуулсан хошуу одоо болтол хэвээрээ л

- уучлаарай дараа тэгэхгүй ээ

Гэхтэй зэрэгцэн түүний хажууд байсан охин намайг мэдэгдэхүйц тохойлдоод - Сэияаа танай багт байдаг Тэхён байна шүү дээ.

- за?

- Тэхёнтой бид хэдийг танилцуулаад өг

Би ярвайн - айн?

- тэр өндөр бас царайлаг зүгээр сургуулийн коридороор алхаж байгаа нь хүртэл янзтай харагддаг гээд боддоо. Төгс! гэж хэлэн хоёр гараараа хацраа шахан хэллээ.

Төгс? Би нүдээ эргэлдүүлэн тэд нар луу хараад - Тэр дотор байгаа та нар ороод танилцчих

- эвгүй шүү дээ, чи танилцуулаад өгчих гуйж байна гэж хэлэн тэр хэд өөдөөс минь өрөвдөлтэй харцгааж байлаа. Харин зарим нь Тэхён биш бусад залуустай танилцуулж өгөхийг хүсэж байв. Энэ л үе надад хамгийн хэцүү санагддаг. Хүссэн ч хэлснээр нь хийж чадахгүй байх тэр үе...Надтай найзлах гол шалтгаан нь манай багийн залуус л байх энэ үе...

- Гэхдээ бид нэг нэгэндээ хүн танилцуулаад байх хэмжээний тийм дотно харилцаатай биш ээ

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now