~ Special Chapter III ~

4.3K 254 45
                                    

Special Chapter 3

- зүгээр л дагаад яв

Түүний надтай эрхлэх мэт ярих хоолой ширүүссэн байгааг тэр дор нь мэдсэн би ахаас айн түүнийг дагасаар лифтэнд суулаа.

Удалгүй ах хажууд чанга чанга инээсээр - саяны залуу хэн юм? гэх нь тэр. Би түүнийг гайхан харсаар - миний найз залуу хэмээн чимээгүйхэн хэлэхэд ахын инээд алга болон намайг хараад - чи нөгөө *хүзүүгээ маажих* - тэр залуугаас салахын түүс болоод л муухай царайлаад байгаа юм байх гэж бодоод би нөгөө... гэж хэлэн инээх аядна. Юу?

Би аль болох тайван байх гэж хичээн - би таныг нээрэнгээсээ л уурлаад байна гэж бодсон гэхэд ах сонин инээсээр - найз залуу чинь биш дургүй залуу чинь юм байх гэж бодоод

Урдуураа унжсан жижигхэн үсээ чихнийхээ ард хийнгээ урт амьсгаа аваад - ахаа хэмээн бараг л шүдээ зуун хэллээ. Ах буцан нэг дээр дараад - буцаж очоод манай ах тоглосон шүү гээд хэлчих гэж хэлэхэд нь лифт манай давхарт ирэн ах хурдтайгаар гаран урд минь гарч зогсоод гэмгүй инээмсэглэн даллалаа. Лифт хаагдах хүртэл муухан инээмсэглэн намайг харах бол би муухай царайлан түүнийг ширтэнэ.

Дараа намайг яаж хариу авахыг харж л байгаарай Бюн Бэкхён ах минь!!!!

Лифт 1 давхарт ирэн би бараг л гүйх шахам орцоос гарахад Тэхён.... намайг түүнийг орхиж явахад ямар байдалтай байсан яг л тэр хэвээрээ зогсож байлаа. Гараа зангидан салгалан зогсох түүний урд ирж зогсоод газар ширтэх царайг нь харан гэж үл ялиг тонгойлоо. Шүдээ зуун хөмсгөө зангидан зогсож байгааг харахад нэг бодлын өхөөрдөм ч юм шиг санагдана. Өөрийн найз залуугаа уурласныг хараад өхөөрддөг над шиг хүн байгаа болов уу? хоёр гараа оролдсоор томоотой зогсож байхад тэр толгойгоо баруун болоод зүүн талруу хазайлган хүзүүгээ дуугаргаад миний ард байрлах орцын зүг харлаа.

- саяны нэг юмаа хаана гээчхэв? 

Одоо ч тэр шүдээ зуусаар үгээ нэг нэгээр нь зөөн хэлэв.

- тэр чинь

- нөхөр...хмм нөхөр. 

Түүний ширүүн төрх нүүрний минь урд тулж ирэн - надаар тоглоод байна уу? хэмээн хэлэхэд нь түүний амьсгал хацарт минь мэдрэгдэнэ.

Би уруулаа хазалсаар өмнө минь хэзээ ч ингэж уурлаж ширүүн төрхөө гаргаж байгаагүй залууг гайхан харж байхдаа бидний хажууханд байрлах гишгэгдсэн жимснүүдийг харлаа. Саяхан надад өгөх гэж байсан тэдгээр жимснүүд одоо зүгээр л газар няцлагдан өнгө өнгөөр алаглана. Тэхён тэгэхээр гишгэсэн болж таарах нь. Ямартай ч намайг явахад тэр нэг ч болов хөдөлгөөн хийсэн л юм байна гэж бодохдоо зэрэгцэн бугуйг минь нэг хүчтэй зүйл базлаа. Гайхалтай одоо Тэхён бугуйд минь уураа гаргах нь дутаж гэнэ дээ.

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now