✡ Basketball Relationship ✡ ~Part VII ~

4.9K 301 30
                                    

Удах тусам....түүнд тэмүүлэх тусам үүнээс ч илүү шунаж байгаа БИ..

Түүний хайртай залуу болох Жин ах

Миний хайртай охин Сэи...Ганцхан минийх л байлгахыг хүссэн нэгэн

*************************

- Онолоор бол хүүхдүүдээ энэ зүйл нь ....

Багшийн хэлсэн зүйлсийг нэг чихээрээ оруулж, нөгөө чихээрээ гаргасаар хэдэн ч хичээлийг дуусгав даа . Толгойд өчигдрийн болсон үйл явдал гэнэт гэнэт орж ирээд олигтой ч төвлөрсөнгүй. Тэхёний хэлсэн үгс, хийсэн үйлдэл бүр нь нэгд нэгэнгүй дарааллаараа толгой дотор эргэлдэнэ. Зүгээр л ганц үнсэлт, энгийн тоглоомоор хэлсэн үгс март март! Аль хэдийн юу ч болоогүй юм шиг өнгөрчихөөд одоо яагаад ингээд байгаа юм бэ? Сэи! гэж өөрөө өөртэйгөө зөрчилдсөөр нүүрээ даран сууж байхад багш - хичээл дууслаа.Баяртай гэх нь дуулдлаа. Бүх л хичээлийн турш өчигдрийн үнсэлтийг бодож суусандаа ч итгэж чадахгүй нь ээ.

Ангиас гаран заалны зүг хөлөө зөөж ядан алхана. Өөр хичээл байсан бол амар байхсан. Одоо Тэхёний өөдөөс юу ч болоогүй юм шиг хараад зогсохдоо бэлэн биш байна.

~ Өчигдөр ~

Тэр надаас уруулаа салгасан ч нүүрэн дээр минь байх гараа тэр авалгүй өөдөөс минь ширтэн

- Би танд сайн дасгалжуулагчаа гэж хэлэн духаа миний духтай нийлүүлэн зогсоод нүдээ анилаа.

Тэр шивнэнэ. - үнэхээр их

Хэсэг цочирдон яахаа мэдэхгүй түүнийг ширтэн зогсохдоо өөрийн хурдтай цохилох зүрхний цохилт болоод миний хацрыг эрхий хуруугаараа зөөлхөн илэх түүний дулаахан гарыг мэдэрнэ.

Удалгүй ухаан ороод түүний гарыг хацраасаа холдуулаад, хойш нэг алхам ухран

- Чи гаран дээрээ гишгүүлээд өнгөрсөн гэдэгтэй итгэлтэй байна уу?

- айн?

- зүгээр толгойгоо бас гэмтээсэн байж болох л юм гэх гээд

тэр одоо ч гайхсан хэвээр - үгүй ээ дасгалжуулагчаа энэ---

- Тэхён маргааш эмнэлэгт үзүүл!

Гэж хэлэхэд тэр өөдөөс минь ойртон - яагаад миний хэлсэн үгсийг үл ойшоогоод байгаа юм?

Би түүнээс холдон хойш алхсаар - ойлгож байна аа Тэхёнаа. Гарыг чинь боож өгөх гээд санаа тавьсанд баярлалаа гээд л талархсанаа тэгж илэрхийлж байгааг чинь, гэхдээ хэрэггүй дээ.

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now