✡ Basketball Relationship ✡ ~Part XXI~

6.2K 308 31
                                    

- тэгэхээр юу нь дээр явж байлаа. Тэхён над уруу дөхөнгөө ингэж хэллээ. Би нүдээ эргэлдүүлэн зогсоход тэр - аан хардалт гэж хэлэн инээлээ. Би ичиж үхэх шахан уруулаа хазсаар түүний гэдэс рүү нь чанга гэгч нь цохиод эргэж харан явлаа. Харин тэр хойно - дасгалжуулагч нэлээн хардаж дээ. Энэ цохилтоос нь мэдрэгдэж байна шүү гэж ёолсоор хэллээ.

Тэнэг Тэхён!!!

**************************************

Хэсэг болгон доо өөр өөр өнгөөр чимэглэсэн чихрийн дэлгүүрээр олон төрлийн шоколад аван явж байх даа эдгээр амттаныг хайлуулаад ямархуу хэлбэртэй зүйл хийхээ бодно. Сүүлийн хичээл ороогүй дээрээс нь бэлтгэл эхлэхэд гурван цагийн зай байсан болохоор зав гарсан дээр нь аав, ах, багш болоод багийн залуус гээд бүх эрчүүддээ маргааш болох Валентинд зориулан зүрхэн хэлбэртэй хайлуулсан шоколад өгөх гээд явж байгаа минь энэ. Хэрэгтэй гэсэн зүйлсээ цуглуулаад гэртээ ирэхэд ах аль хэдийн ирсэн байлаа. Гал тогоонд авчирсан зүйлсээ түр хураан том өрөөнд орж ирэхэд ах зурагт үзэж байгаад унтсан байлаа. Дээр нь нимгэн хөнжил тавихад ахын утсанд зурвас ирэхэд дэлгэц нь асав. Дэлгэцэн дээр нь кафе гэж харагдахаар нэг ширээний урд суусан ази царайтай дундаж хэмжээний урттай бор шаргал үстэй, тийм ч том нүдтэй биш, жижигхэн хамар, өхөөрдөм хөөрхөн хацартай, нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулж, хоёр хуруугаа гозойлгон суусан нэгэн охин харагдлаа. Ахтай нэлээн төстэй гэмээр царайтай, зураг нь дээрээ ЭМИ <3 хэмээн томоор бичсэн байх нь тэр. Тэгэхээр энэ охин ахын хэлээд байдаг найз охин болох Эми байх нь. Би инээмсэглэн үзэсгэлэнтэй юм аа гэсээр бэлтгэлрүүгээ явахдаа бэлдлээ.

*******

Бүгд амралтаа аван сууж байхад Намжүүн миний хажууд суугаад - дасгалжуулагчид онцгой шоколад өгөх хүн байгаа юу? хэмээн асуулаа. Би харин зүгээр л толгой дохилоо. Би онцгой гэх бүх хүмүүст л шоколад өгөх гэж байгаа шүү дээ.

Хусог гүйж ирэн урд зогсоод - хэдэн залуу байгаа юм бэ дээ? Би инээмсэглэн худлаа тоолж байгаа аятай гараа гаргаж ирэн хоёр хуруугаар атгаад байж байхад Хусог уулга алдан - чи ч шалиг юм аа гэсээр намайг шоолно. Би инээмсэглэн тэр хэдэд хуваагдаад тоглож бай гэж хэлээд шүглээ хайлаа. Шүүгээнд орхисон юм байх гэж бодоод хувцас солих өрөөлүү ортол Тэхён урт сандал дээр гараа зөрүүлэн тэврээд сууж байлаа. Түүнээс үл ялиг цочин эргэж хэвэндээ орон шүүгээ лүүгээ зүглэлээ. Саянаас хойш харагдахгүй байгаад байсан энд сууж байсан байжээ.

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now