✡ Basketball Relationship ✡ ~Part XX~

5.3K 275 40
                                    


- нээрээ тийм өөрийгөө танилцуулаагүй баахан юм ярьчихлаа *инээх* Ким Хэсү гэдэг Ким Тэхёний найз охин гэж хэлэн гараа надруу явууллаа.

Найз охин?? Юу сонсоод байгаагаа ч сайн ойлгохооргүй болж ам болоод бие минь хөдөлж өгөхгүй байлаа. Дотор минь Тэхёний найз охин гэх энэ гуравхан үг л эргэлдэнэ. Энэ үгс дотроос минь намайг зүгээр л алж байлаа...

Өвдөж байна !!! Чамайг үзэн ядаж байна!!!!Ким Тэхён!

**************************

Салгалан байж түүний гарыг атгаад атгаад - Б.Бюн СССэи

Тэр хариуд нь инээмсэглэн - аххх, Тэхён маань ийм хөөрхөн дасгалжуулагчтай гэхээр хардах сэтгэл төрж байна шүү хэмээн инээд алдсаар хэлэв. Гараа түүний гараас татахтай зэрэгцэн түүний утас дуугарлаа.

Удалгүй тэр өөдөөс минь инээмсэглэн - би дараа ирэх хэрэгтэй юм шиг байна гэж хэлээд, надад баяртай гэсээр гарч явлаа. Эргэж хараад сууж байсан газраа суугаад хаа нэг тийшээ гөлрөв. Хэдий Тэхёноос асуугаагүй байж, түүнээс өөрөөс нь сонсоогүй байж найз охинтой гэх үгэнд итгэх ёсгүй ч тэрний миний хажууд хийж байсан хэд хэдэн үйлдэл батлах шиг болж байлаа. Түүнийг гэсэн сэтгэлээ хэлэх гэж хичээх бүрт тэр утас гэх шалтгаанаар надаас зайгаа барьж байсан. Намайг өөрт нь сайн гэх олон үйлдэл баталж, хэн ч харсан мэдэгдэж байсан ч тэр зүгээр л намайг хараад инээдэг байсан. Шоолж байгаа аятай. Зугаагаа гаргаж байгаа аятай.

Тэнэг Бюн Сэи!! Өөрийг нь хуурч байсан нэгэнд дурлаж, сэтгэлээ илчлэх гэж байсан чинь үнэхээр ухаангүй үйлдэл байлаа. Мэдрэмжгүй! Чи үнэхээр мэдрэмжгүй юм Бюн Сэи!! Анхнаасаа мэдэж болохоор байхад сайн гэх үгэнд нь итгэж түүнийг гэсэнд, сайн гэж хэлдэг ч үргэлж миний хариултаас бултаж зүгээр л надтай тоглох нэгнийг сэтгэлдээ тээсэн чинь мунхаг үйлдэл байлаа.

Гэхдээ Тэхёноор бүрэн тоглуулахаасаа өмнө мэдэж авсан даа, түүнд өдий болтол зөвшөөрөөгүй дээ баяртай байна. Босон эмэгтэйчүүдийн хувцас солих өрөө ороод хаалгаа түгжээд сандал дээр суугаад нүүрээ дарлаа.

Үерхээгүй байж, ямар нэгэн зүйл болоогүй байж яагаад уйлаад байгаа юм бэ? Зогсолтгүй урсах нулимсаа арчсаар... Цээжинд минь нэг зүйл урагдах шиг мэдрэмж төрж, судсаар минь тархах шаналал гэх хорыг мэдэрсээр, биеийг минь бүхэлд нь сийчиж зүү намайг зовоох аж. Би хэн нэгнийг хайрлах эрхгүй бололтой. Урд насандаа ямар гэм хийсэн гэж би ингэж уйлах ёстой юм ? Би Тэхёнд ямар муу зүйл хийсэн гэж тэр үргэлж намайг ингэж зовоож байдаг юм бэ? Яагаад уйлах болоод баярлах шалтгаан минь ганцхан тэр байдаг юм? Түүнд ямар ч буруу зүйл хийгээгүй байхад яагаад заавал надаар тоглож худал үгсээрээ зүгээр байсан зүрхийг минь догдлуулж, баярлуулж харин дараа нь юу ч үгүй болтол нь дэвсэлж байгаа юм бэ?

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now