✡ Basketball Relationship ✡ ~Part XI~

5.2K 305 30
                                    

Өвдөж байж өөдөөс минь инээмсэглэн зогсох энэ залууг үнэхээр их үзэн ядаж байна. Хоолой минь зангиран нүдэнд нулимс цийлгэнэнэ. Хэрвээ би түүнд эртхэн хариултаа өгсөн бол тэр ингэж надтай мөрийцөж, өвдсөн ч ингэж хичээхгүй байсан юм. Надаас л боллоо...

Түүнийг харахаар уйлчих гээд байсан болохоор түүнээс нүдээ салган оноог хартал

48 : 50

гэж тодоос тод тоонууд заалны нэг талд байрлах самбар дээр гарсан харагдлаа.

Тэгэхээр тэр......

***************************************

Тоглолт дуусаж бүгд л гарах хаалга уруу зүглэх бол би өөрсдийн хэдээ хувцас солих өрөөний үүдэнд хүлээн зогсов. Төд удалгүй Жимин гарч ирэн бүгд хувцсаа солиод дууссан гэж хэлэхэд түүнтэй цуг өрөөлүү нь ороод - бүгд өнөөдөр сайн ажиллаа. Би та хэдээр үнэхээр их бахархаж байна гэж хэлэн инээмсэглэхэд тэр хэд ч мөн баярлан инээмсэглэнэ. Тэр хэдийг тойруулан харахад Тэхён харагдсангүй. Түүнийг асуутал тэр хэд гараад явж байсандаа гэж хэллээ.

Хөл нь өвчтэй байхад хаашаагаа тэнээд алга болчихдог байна. Тэр хэдийг гэрлүүгээ эртхэн яваарай гэж хэлээд Тэхёнийг хайхаар гарлаа. Заалаас гаран эргэн тойрноо ажиглахад эндээс жоохон хол байрлах шатнаас нэг толгой цухуйн харагдана. Түүнийг байх гэж найдан ойртоход 1 номертой сагсны өмсгөл өмссөн залуу цаашаа хараад нүүрээ цагаан алчуураар дараад сууж байлаа. Энэ Тэхён байв.

Түүний хажууд саяхан бидний авсан медаль хэвтэж байлаа.

Мөнгөн медаль

Тиймээ бид хожигдсон. Гэхдээ энэ одоо хамаатай гэж үү? Ялах ялагдахдаа гол нь биш шүү дээ харин энэ бүгдээс юу сурах нь гол байх. Бид ялагдсан ч өөдрөгөөр дараа дараагийн удаа алдаагаа давтахгүй улам илүү хичээх тухайгаа л бодож, өөрөө өөрсдийгөө зоригжуулан баяртайгаар үр дүнг хүлээн авах ёстой билээ. Юу ч болж байсан..

Би шатаар доош бууж түүнд аажуухнаар ойртоно. Харин тэр нүүрээ дарсаар - зогс гэж хэллээ. Тэр үргэлжлүүлэн - би ганцаараа баймаар байна гэж сонсогдох төдий хэлэв. Харин би түүнийг ганцааранг нь үлдээмээргүй байна. Бүх зүйлийг зүгээр дээ гэж хэлэн хажууд нь баймаар байна. Энэ хүний ингээд сууж байгаа нь надаас л болсон, тэр хариултын хэлчихсэн бол түүнийг өөрөөсөө аль хэдийн холдуулсан бол ийм юм болохгүй байсан юм. Тэнэг юм шиг өөрийгөө л бодож хажуудаа уясан хүн нь би.

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now