✡ Basketball Relationship ✡ ~Part XVII~

5K 269 29
                                    

  Жилийн өмнөөс Сэхүн ч бас сагс тоглож эхэлсэн. Өөрийгөө анхаарч бас Тэхёнийг давах гэж. Тэхёний сайн охиныг булааж аван хажуудаа байлгаж, сайн найзууд гэж нэрлэгдэх тэдгээр хүмүүсийн ч булаасан. Мөн Тэхёний хожлыг ч бас.
Тэдний жижигхэн үл ойлголцол өдийг хүртэл үргэлжилсээр....Улам томорно.

*********************************

10 минутын завсарлагаа нь болж хичээл орж байсан ангиудаас хүүхдүүд нэг нэгээрээ эсвэл хоёр гурваараа хэлхэлдэн гарна. Зарим нь өөр ангилуу яаравчлах бол зарим нь цайны газарт орцгооно. Тэр дунд хүзүүндээ баруун гараараа массаж хийн алхах охиныг нэгэн залуу дуудсаар хажууд нь ирэв.

- Сэи, сайн уу? хэмээн залуу хэлэхэд охин залууг харан хүзүүгээ барьж байсан гараа буулган түүнрүү гайхан харлаа. Охин удалгүй залуугийн өөдөөс мэндлээд түүнийг энд юу хийж байгааг асуулаа.

- энд хүнтэй уулзах гэж ирсэн юм аа. Чи одоо хичээлтэй юм уу?

Сэи толгойгоо сэгсрээд - миний хичээл дууссан...за тэгвэл баяртай гэж хэлэн залууг зөрөх гэхэд залуу түүний урд зогсоод

- хоол идэх үү? цугтаа

- хүнтэй уулзана гэсэн биз дээ?

Залуу инээмсэглээд - би уулзах гэсэн хүнтэйгээ уулзаад л зогсож байна хэмээн хэлээд Сэигийн ханцуйгаас бариад сургуулийн үүд татсаар явна. Чирэгдэн алхах Сэи түүний хойноос гайхан алхана.

Сонин хүн...дэндүү сонин...

Тэд аль хэдийн нэгэн жижигхэн гэхдээ дэгжин гоёмсог хоолны газар орж ирлээ.

- юу идмээр байна, би өнөөдөр чамайг дайлъя хэмээн залуу менюг Сэилүү дөхүүлэнгээ хэллээ. Сэи зэсийг дэлгэн хараад хэсэг хугацааны дараа түүний нүд хэвийн хэмжээнээсээ томорлоо.. Ганц жижигхэн уух зүйл нь хүртэл дэндүү үнэтэй харагдсан болохоор Сэи зэсийг хаагаад

- Сэхүн, зүгээр л сургуулийн цайны газар орцгооё?

- санаа зоволтгүй дээ, би чамайг даана гэсэн байх аа

- гэхдээ---

- би өөрөө мэдээд захиалчихъя, чамд хэцүү байгаа бол гэж хэлээд Сэхүн Сэилүү жуумалзан хэлээд гараа өргөн зөөгчийг дуудлаа.

Толгой гудайн суух Сэиг хараад Сэхүн сандлын түшлэг налаад - битгий санаа зов доо дараа нь намайг хоолонд даахад л болно гэж хэлэн инээмсэглэв. Сэи толгойгоо дээш өндийлгөсөн ч ямар нэгэн хариу хэлсэнгүй. Тийм ч сайн танихгүй хүнтэйгээ хоолонд орно гэдэг байж боломжгүй зүйл билээ, тэр яагаад энд ирснээ өөрөө ч ойлгохгүй байлаа.

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now