✡ Basketball Relationship ✡ ~Last part XXII~

6.7K 360 67
                                    

Жонгүг миний гараас салаавчлан атгаад - дасгалжуулагчийг ийм амттай хоол хийдэг гэж мэдсэнгүй, ер нь би дасгалжуулагчтай сууна, шийдсэн гэж хэлэн залуусыг инээлгэнэ. Би ч мөн инээмсэглэн Жонгүгийн гарыг эргүүлэн атгахад

- болохгүй гэж бодож байна

Хэмээн хэлэх Тэхёний үг цаанаас дуулдлаа.

- яагаад? Жонгүг гайхан асууна.

- яагаад гэвэл дасгалжуулагч удахгүй минийх болох болохоор.....

Тэхёнийг ингэж хэлэхэд залуус болоод багш бүгд чимээгүй болон бид хоёрыг ээлжлэн харна. Хацар минь улайн зүрх минь хурдтайгаар цохилно. Тэхёнлуу харахад тэр Жонгүг бид хоёрын атгаастай байгаа гар руу ууртайгаар харан сууж байлаа.

Ямар гээч юм аа хийгээд байгаа юм бэ Тэхён? Ичсэнээсээ болоод хажууд зогсох Жонгүгийг барьж аваад Тэхён уруу шидчихмээр болж байлаа.....

******************LAST PART*****************

- за тоглож хэлж байхад. Жонгүг гараа надаас аван хоёр гараа үл ялиг өргөөд Тэхён руу инээмсэглэв. Чимээгүй биднийг харан зогсох залуус дундаас Хусог гэнэт уулга алдан - та хоёрыг ноотой гэж бодоод байсан үнэн байжээ гэж хэлэн хөхөрлөө. Бусад залуус ч мөн адил инээн үерхээрэй, үнсэлцээрэй гэх мэтээр хашхиралдана. Толгойноосоо хөлийн ул хүртлээ улайсан би муухай царайлсаар Тэхён руу харахад тэр юу ч болоогүй мэт царайлж намайг харж байлаа. Заавал энд олон хүмүүсийн дэргэд ийм үг хэлэх хэрэг байсан юм уу? Залуус хашхиралдсаар, би улайсаар....

****

Модоор барьсан жижигхэн хэмжээтэй эмэгтэйчүүдийн халуун усны газар дотор Сэи ганцаараа суун санаа алдана. Энэ амралтад хүмүүс бага байгаа болоод ч тэр үү энэ тэнд олон хүмүүс харагдахгүй түүнд амар санагдана. Ядаргаа тайлах зориулалттай халуун усны газар бас байна гэдэг үнэхээр их таалагдаж байлаа. Сэигийн дотор удах тусам ууртай бас ширүүн болж байгаа Тэхён л эргэлдэнэ. Ойлгомжгүй аашилсаар байх тэр залуу. Сэи ч ялгаагүй ойлгомжгүй аашилсан хэвээрээ. Тэд энэ чигээрээ харилцаад байж болохгүй энэ чинь утгагүй гэж бодох ч Сэи одоо шууд Тэхён дээр очоод сэтгэлээ хэлж чадахгүй мэт санагдана. Магадгүй тэр Тэхёноос гайхамшигтай том гэнэтийн бэлэг, үерхлийн гуйлт хүлээж байгаа юм болов уу? гэж өөрөө өөрөөсөө асуусан ч тийм биш юм шиг.

Сэи тэнд удаан суусны эцэст үсээ цагаан алчуураар ороогоод бас биеэ мөн адил өнгийн алчуураар ороогоод түгжээтэй орхисон газраас гарлаа. Түүний хажууд томоор эрчүүдийн халуун усны газар гэх бичигтэй хаалга харагдана. Сэи эмэгтэйчүүдийн халуун усны газар гэсэн бичигтэй хаалгаар гараад эргэж харан хаалгаа хааж байхад хойно нь - воооааав хэмээн хэн нэгний хоолой сонсогдоно. Сэи энэ л биш шүү гэж бодон эргэж харахаас ч айж байлаа. Тэр уул нь булан эргээд жоохон алхаад л өөрийн өрөөрүүгээ орох боломжтой байсан ч хэн нэгэнд ийм байдалтай харагдчихлаа. Сандарсаар эргэж харахад Тэхён нимгэн богино өмд бас далтай майк өмссөн байх бөгөөд нэг мөрөн дээрээ алчуур тохсон байлаа. Магадгүй тэр халуун усанд орох гээд явж байсан байх Сэи ингэж бодон зогсож байгаад гэнэт өөрийнхөө ямар байдалтай байгааг санан том нүдэлсээр явах гэхэд Тэхён түүнийг ард нь байх хаалганд наан хоёр гараараа хашин зогслоо.

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now