~ Special Chapter V~

4.2K 299 95
                                    

Ах өөдөөс минь харан инээмсэглээд намайг тэврэн - бурхан минь энэ их аз жаргалыг хэрхэн хүлээж авах талаараа сайн мэдэхгүй л байна шүү хэмээн хэлээд тэврэлтээ чангаруулна. Харин би инээмсэглэх ч дотроо санаа зовж байна. Тэхён ахад минь таалагдсан шиг ээж аавд минь ч гэсэн таалагдана, тийм биз дээ?

********************************

Жижигхэн хэдий ч тансаг зэрэглэлийн машин хөлөглөн амандаа дуу аялан явах залуу. Толгойгоо хоёр тийш нь хөдөлгөн үрүүлээ барих нэг гараараа дууны аясад тааруулан хөдөлгөж зуны гайхалтай өдрийг инээмсэглэсээр харан явна. Удалгүй тэр цонхоо онгойлгон цэвэр агаараас шуналтай гэгч нь сороод буцан зам руугаа хартал урд нь нэг эмэгтэй гүйсээрээ орж ирээд тэр залууд дайруулах шахлаа. Залуу их уурласан бололтой хөмсгөө үл ялиг зангидан толгойгоо саяхан онгойлгосон цонхоороо гаргаад

- замаа хараач гэж хашхирахад түүний машины урд зогсож байсан охин цүнхээ чанга тэвэрсэн чигтэй залуу руу харлаа. Залуу бүсгүй рүү орилж байснаа түр азнан түүний гайхалтай царайнд уусах мэт таг хөших нь тэр. Бүсгүй залууд уучлалт гуйх мэт бөхийсөөр цааш гүйхэд залуу цонхоороо толгойгоо гаргасан чигтэй үлдлээ. Түүний хойноос машинууд ээлж дараалан зогсож явахыг нь сануулсаар сигнал дахь боловч залуу бүсгүйн араас харцаа үл салгана.

********

- Яа Сэхүн

Жимин Хусог Тэхён Жонгүг болоод Сэхүний сагсны багийн хэсэг залуус нэгдэж хэдэн цагаар заал аван тоглохоор болсон байлаа. Бүгд цуглан хувцсаа өмсөн бэлэн болсон байхад тэр дундаас Сэхүн ганцаараа л шал ширтэн сууж байв. Энэ байдлыг нь харсан Тэхён түүнийг дуудсан боловч хариу өгөх байтугай сонссон шинж ч гаргахгүй байлаа. Тэр хажууд нь зэрэгцэж суугаад нүдийг нь дагуулан гөлөрч байгаа газар луу нь харахад юу ч байхгүй дан шал л байлаа.

- энэ яагаа вэ? хэмээн Тэхён Сэхүний хажууд Жимин үсээ хойш нь элсээр ирэхэд Тэхён зүгээр л мөрөө хавчлаа. Хусог ирэн урдуур нь гараа явуулсан ч нөлөө үзүүлэхгүй байхаар нь Тэхён үл ялиг түлхэхэд тэр цаашаа сандал дээр тэрийн унаад удалгүй юу ч болоогүй мэт инээсээр босож ирээд - тоглоцгооё гэж хэлэн хувцсаа өмсөж эхэллээ. Залуус том нүдлэн Сэхүн рүү харсаар цааш явлаа.

******

- чи үнэхээр зүгээр үү?

Тэхёнийг ингэж асуухад Сэхүн санаа алдан цүнхээ үүрсээр толгойгоо дохилоо.

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now