✡ Basketball Relationship ✡ ~Part XII~

5.2K 270 40
                                    

- би таныг үнсэж болох уу? хэмээн намуухнаар асуулаа. Түүний дулаахан амьсгал нүүрэнд минь мэдрэгдэж зөөлхөн том гар нь гарыг минь чанга атгана.

- ү-үгүй гэж сонсогдох төдий хэлтэл тэр

- уучлаарай би сонссонгүй гэж хэлээд намайг үнслээ.

Сандрах...ичих...энэ бүх мэдрэмжийг ганц түүнээс л мэдэрч

Чихэрлэг..онцгой...уусмаар..дахин дахин хүсмээр энэ амтыг зөвхөн түүнээс л авдаг.

Энэ бүгдийг зогсоохыг хүсэхгүй байна....

*********************

Тэхёноос бараг зугтах шахуу салан орц уруу ороход лифт ажиллахгүй байлаа. Нэг урт амьсгаа аван дээшээ шатаар алхав. Одоо болтол зүрхний цохилох хэмнэл удаашрахгүй намайг зовооно. Хацрын улаанаа багасгах гэсэндээ хоёр гараа хацартаа наан алхлаа.

Гэрлүү түлхүүрдэж ороод өрөөрүүгээ зүглэх гэж байтал ах буйдан дээр доошоо харан хэвтэж байлаа.

- ахаа?

Ах буйданд наасан нүүрээ дээшлүүлэн над уруу хараад буцан буйдандаа нүүрээ наан хэвтэв.

- та зүгээр үү?

- тог тасарчихсан, утасны цэнэг дуусаад унтарчихсан гэж хэлэн хөлөө савлуулна.

Ганц утас унтарсан гээд ингэж хэвтэж байгаа нь гайхшруулж байх чинь. Толгойгоо сэгсрэн өрөөлүүгээ орох гэж байхад ах хойно - удаан тэвчихгүйн ээ гэж гонгиносоор үлдэв.

Утасны цагаан солио туссан бололтой гэж үглэн өрөөндөө орлоо.

~~~~

Дулааны улирал дуусаж сэрүүний улирал иржээ. Аль хэдийн намар болсныг илтгэн навчис унан, хөлд хатсан навчис гишгэгдэн замын цэвэрлэгээ ч ихсэн, чимээ аниргүй өнгөрдөг байсан өглөө одоо хүүхэд залуусаар дүүрнэ. Цүнх үүрсээр цэцэг гартаа барин гүйлдэх хөөрхөн хүүхдүүд, ээж аавыгаа хөтлөн сургуулийн зүг найзуудтайгаа зуны болсон хөгтэй хөгжилтэй зүйлсээ ярихаар яаравчлан алхах аж.

Би аль хэдийн 3р курс боллоо. Нэг бодлын гайхмаар... Саяхан л нэгдүгээр курс гээд явж байсан минь санаанд орон сургуулиа хайж явахдаа Жин ах болон Шюга ахтай тааралдаж байсан тэр үеэ бодон өөрийгөө шоолж инээлээ.

Сургуулийн хойд тал уруу нээлт үзэх санаатай явж байтал хойноос -Сэияаа гээд хэн нэгэн дуудлаа. Эргэж хартал манай ангийн зарим охид над уруу даллан ирж байлаа. Инээмсэглэн тэр хэдтэй зуны улирлаа хэрхэн яаж өнгөрөөсөн талаар ярилцан явж байтал нэг нь - тэр Тэхён мөн үү гэж хэлэн уулга алдлаа.

[Дууссан] ~Basketball Relationship~ Where stories live. Discover now