[1] Шинэ охин

9.2K 357 7
                                    

"Тэгэхээр Дэлхийн Хоёрдугаар дайн хэрхэн эхэлснийг хэлэх хүн байна уу?" хэмээн ноён Данфорд багш асуусаар самбараас ширээ рүүгээ алхав.

Би гараа өргөн ангийнхан руугаа хальт харвал энэ энгийн хэрнээ амархан асуултад бүгд л хариулахыг хичээж гараа өргөцгөөж байлаа. Харин тэдний дунд Скайлор ганцаараа гараа өргөөгүйгээр барах уу утсаа оролдон сууна.

"Чи юу гэж бодож байна, Скайлор?" гэж ноён Данфорд түүнийг дуудав.

Тэр ууртайгаар утсаа халаасандаа хийчхээд "Мэдэхгүй болохоор гараа өргөөгүй юмсан" гэлээ.

"Чамайг мэдэж байгаа гэж бодож байна" Багш үргэлжлүүлэн түүнээс боломжийн хариулт авахыг хүснэ.

*Нам гүм байдал*

"Ядаж асуултанд хариулахыг оролд, Скайлор. Эсвэл ангиас гарч болно"

"Ойлголоо" Тэр цүнхээ аваад мөрөн дээрээ тавив. Тэрбээр багшийн хажуугаар зөрөхдөө "Угаасаа надад хичээл чинь хэрэггүй" гэсээр гарлаа.

Скайлорын хэлсэнчлэн нээрээ л түүнд хичээл хэрэггүй. Тэрний эцэг эх манай сургуульд хөрөнгө оруулалт хийсэн болохоор багш нар аргагүйн эрхэнд ийм зангийг нь тэвчдэг гэж сургуулийнхан ярьдаг юм.

Тэгэхээр Скайлор Крүс төгсөх анги. Би зөвхөн 12-р ангийн түүхийн хичээл дээр л түүнтэй хамт сурдаг. Уг нь энэ хичээлийг сонгоогүй л дээ. Учир нь би хичээлийн дундуур саяхан шилжиж ирсэн юм. Тэгээд нэмэлт хичээлийн ангиуд бүгд дүүрээд ганцхан түүхийн анги л үлдсэн байсан нь миний энд байгаа шалтгаан нь гэх үү дээ.

Би тэрний талаар нэг их зүйл мэдэхгүй ч гэлээ түүнийг сайн залуу биш гэж сонссон. Тэр үргэлж өөрийнхөө бүлэг найзууд болох Чейс, Жейсон, Кравфорд гуравтай хамт байдаг.

"Хонх дуугарав"

"Хөөе Скайлин, юу байна даа?" хэмээн Жон намайг цайны газар луу орж байхад хүрч ирлээ.

"Үдийн цайгаа уух гэж байна. Дараа нь гэртээ өдөржин юу ч хийлгүй дэмий өнгөрөөх байх даа" гэсээр зоогийн газарт орж ирэв.

Тэр намайг шоолсоор "Хар даа. Би байхгүй байсан бол чиний амьдрал уйтгартай байгаа биз. Над шиг найзтай даа баярлаарай."

Би нүдээ эргэлдүүлсээр аягатай хоолоо ширээ рүү зөөлөө.

Хоолоо зөөсний дараагаар Жон бид 2 нэг ширээн дээр сууцгаалаа. Энэ сургууль миний өмнөх сургуулийг бодвол цайны газар нь хамаагүй том, шахцалдах зүйл гарахгүй тухтай байдал нь надад таалагдаж байна.Бусад сургууль ийм байдаг ч болоосой. Удсан ч үгүй Бонни бидэн дээр ирээд "Өдрийн мэндийг хүргэе"

•HIDE ME FROM THE BAD BOY• [Mongolian]Where stories live. Discover now