1. Boom Boom

6.7K 361 38
                                    

Би: Хөөрхнөө! Яасан эрт ирж байгаа юм.

Би: Ээ таарчхаад ганц ч гэсэн үг сольж бай л даа.

Би: Их зантай ч хөөрхөн шүү!

Вонү: Чи! Ким Буми! Залхдаггүй юм уу? Битгий эргэн тойронд үзэгдээд бай. Би чамаас үнэхээр залхаж байна.

Би: Зүгээр дээ! Дасчихна гэж хэлдэг шүү.

Би: За, за. Хөөрхнөө би анги руугаа явлаа. Дараа тааръя.

Би: Тааръя ч гэж дээ. Би чамайг олоод очъё за юу?

Вонү: Үгүй, үгүй. ҮГҮЙ!

Би: Хөөрхнөө уурлаад байвал цагаан үстэй болчихно.

Би: Гэсэн ч хөөрхөн хэвээрээ юм байна.

Вонү намайг хажуу тийш нь зөөлхөн түлхчхээд хажуугаар хөлөө дэвсэлсээр гараад явчхав. Бондого тонтого гээд явж байгааг нь хараад байгаарай!

...

Гаён: Буми одоо боль л доо. Хоёр жил араас нь гүйлээ. Чамайг тоохгүй гэдэгт эвлэр. Өөр зөндөө хөвгүүд байна.

Би: Гаёнаа, миний нэрийг хэл дээ.

Гаён: Ким Буми.

Би: Ким овогтон бол дээр үеийн хааны удам. Буми бол юниверсал гоо үзэсгэлэн. Тэгээд нийлүүлэхээр гоо үзэсгэлэнгийн хатан хаан. Гаёнаа түүхийн хичээлээ сайн уншиж бай.

Гаён: Чамайг болдог алаад нуучих юмсан.

Би: Тэгвэл манай хөөрхнөө хэцүүднэ.

Гаён: Харин ч буян болох байх даа.

Би: Чи буян болмоор байвал тэр хамтлагтаа үрдэг мөнгө асрамжийн газарт хандивла! Чиний тэр залуучуудын хажууд миний хөөрхнөө ядаж л тавхан алхмын зайд юм даа.

Гаён: Тийм ээ. Тавхан алхмын зайд гээд толгойгоороо хажуу тийшээ дохив. Тэр зүг рүү нь хартал манай хөөрхнөө хоолоо барьчихсан найзуудтайгаа ширээ рүүгээ явж байв.

Би ч үсээ чихнийхээ араар хийчихээд "Хөөрхнөө!" гээд гараа даллатал Вонү наашаа нэг харж ярвайчхаад буруу хараад суучхав. Ахх ингээд байхаар чинь авч суутлаа чамайг юу гэж зүгээр байлгах вэ дээ? Мм?

...

Биеийн тамир орж баахан гүйж харайгаад бүр ам цангачихлаа. Яг багшийг аргалж дундаас нь зугтаах гэж байгаад баригдчихав.

Багш: Хөөе! Ким Буми!

Би: Яасан бэ? Наран гэрэл цацарсан элбэрэлт буянтай багш минь.

Oh my Bomi! |JWW|Where stories live. Discover now