14. Shhh

2.4K 271 33
                                    

Вонү: Надтай болзоонд яв.

Би: Үгүй. Чадахгүй! Битгий давар.

Вонү: Айн?

Би: Чадахгүй даварсан амьтан минь!

Өдөөд байгаа юм уу? Хаашаа юм! Тэнэг амьтан.

Вонү: Яагаад?

Би: ярзайгаад! Гэж хэлчхээд түүнийг орхиод явлаа.

...

Би: Жүн!

Жүн: Сайн уу?

Би: Энд таарах гэж дээ. Яг хувь тавилан.

Жүн: Бид угаасаа нэг анги шүү дээ.

Би: Тэр хамаагүй ээ хөөрхнөө.

Би: Хамт сууж болох уу?

Жүн: Болно.

Би ч Жүний хажууд сууж аваад л цүнхээ ухан дэвтэр номоо гаргаж ирлээ. Дэвтэр номоор ч яах гээд байгаа юм бэ дээ? Хичээлээ хийх ч биш. Хичээлээ хийхээс илүү Жүнийгээ ширтэж сууна шүү дээ. Газар дээрх арван хоёр дохь хөөрхнөө минь!

Жүндээ наалдчихсан сууж байтал Жон Вонү ангийн хаалгаар их л ууртай нь аргагүй орж ирээд яг ард суув. Хол суухгүй яагаад ойр суучхав даа! Муу мангар.

...

Хичээл ч орж, багш ч хичээлээ зааж, би ч Жүнийгээ ширтэв. Хөөрхөн шүү! Бүр Жүнтэй гэрлээд, амьдрах байраа төлөвлөөд, хамт амьдрах жилээ бодоод, хүүхдүүдээ ямар сургуульд сургах, хэдэн настайдаа эмээ, өвөө болох талаараа бодчихсон мөрөөдөлдөө умбаад байж байтал ардаас үзгээр нуруу руу хатгаад хамаг юм замхруулчхав.

Би та нарт хэлсэн дээ! Үйлийн үр, үс гэзэгний ширэлдээ Жон Вонү!!!

Би: Яав?

Вону: Надтай болзоонд явахгүй юм уу?

Би: Үгүй.

Вонү: Явчхаач дээ.

Би: Чадахгүй.

Вонү: Сүртэй юм бэ? Болзъё л доо.

Энэ бүр тэнэг амьтан байсан байна шүү дээ! Ахлах ангид энийг хаясан нь болсон юм. Одоо ингээд байхаар Вонүтай нууцаар үерхсэн хоёр жилээсээ санаа зовоод, ичээд үхэх нь.

Би: Чадахгүй гээд байна.

Вонү: Чадчихаач дээ!

Би ч тэсэлгүй ухасхийн босоод Вонүг цохиж аваад "ЧАДАХГҮЙ, ЧАДАХГҮЙ ГЭЭД БАЙНА. ЧАМТАЙ БОЛЗОХГҮЙ" гэж орилчхоод л дараа нь хаана байгаагаа гэнэт санаж ухаан оров. Тэгсэн ангийн оюутнууд, хичээл зааж байгаа багш бүгд наашаа харчихсан сууж байв. Онигоо! Онигоо! Онигоо!

Oh my Bomi! |JWW|Where stories live. Discover now