6. Simple

2.6K 327 15
                                    

Би "Гаёнаа утас аваад Мингюүгийн өрөөнд ороод ирээрэй" гэж хэлчхээд эмийн хайрцаг бариад Мингюүгийн өрөө рүү мөлхлөө.

Гаён "Дахиж утсаа оролдохгүй юм шиг л буйдан руу шидээд байсан" гэж үглэсээр утсыг нь автал шинэ зурвас ирчихсэн байв. Кодыг нь хийгээд хартал Вонү. Тэнэг амьтан миний зээ дүү нарын нэгийг нь хамаргүй нөгөөхийг нь уруулгүй болгочхоод одоо юу хүсээд байгаа юм? Овоо нэг Буми чамайг хаяж санаа амрааж байхад гэрийнхээ гадаа гараад ир ч гэх шиг. Яахаараа гэрийг нь мэдэж байдаг юм? Хүний хайртай дүүгийн сэтгэлийг хоёр жил шороотой хутгаж хаячхаад. Вонү эхнээсээ л надад таалагддаггүй байсан юм. Даварсан амьтан гэчихээд өнөөх зурвасыг нь устгаад юу ч болоогүй юм шиг Мингюүгийн өрөө рүү явав.

...

Bomi

Би: Яах гэж зодолдсон юм?

Мингюү: Харсаар байж чам руу өшиглөчхөөр уур хүрээд.

Би: Одоо яахав дээ. Дахиж битгий зодоон хийгээрэй за юу?

Мингюү: За.

Би: Сайн дүү шүү!

Мингюү: Хэдхэн сараар эгч юм байж.

Гаён: Бацаанууд ярьж л байг уу?

Мингюү: Тэнд юун намхан хүн зогсоод байна?

Би: Харин тийм. Одой хүн юм байх даа?

Гаён: Та муу хоёр яах гээд байна?!

Би: Ямар ууртай юм бэ?

Мингюү: Нээрээ намхан хүнийг уурлуулж болдоггүй гэсэн.

Би: Яаж байна?

Мингюү "Аймаар хурдан газраас чулуу аваад шиддэг гэсэн" Гэхтэй зэрэгцэн Мингюүгийн нүүрэнд Гаёны оймс газардав.

Гаён: Өөр шидэх юм олдсонгүй.

...

Ээж: Ёо! Чи эр юм уу? Эм юм уу?

Аав: Сургуулийн захиралтай чинь орж уулзана.

Ээж: Үгүй ээ, лам явъя. Ойрд энэ хүүхэд арай л их бэртээд байна. Явж үзэж харуулъя.

Аав: Тэр хамрыг нь цохисон хүнийг барьж аваад шийтгэх хэрэгтэй. Хүний цэцэг шиг охиныг яаж байгаа юм?

Аав: Хүү байсан бол яахав! Охин шүү дээ охин!

Аав ээж хоёр ажлаасаа ирээд хамар харчхаад бүр сүржигнэж өгч байна. Айлын ганц байхаар ер нь яасан ч анхаарлын төвд байх юм. Анхаарлын төвөөс гарах юмсан.

Oh my Bomi! |JWW|Where stories live. Discover now