8. Falling for u

2.6K 307 30
                                    

Жонхан: Буми ямар кино үзмээр байна.

Би: Ямар ч байсан яах вэ?

Хуши: Хайр дурлалтай кино үзье.

Сынчол: Өмнөх найз охиноо одоо март л даа.

Хуши: Тэр минь надтай кино үзэхээр энд ирдэг байж билээ.

Би: Чи жинхэнээсээ уйлаад байгаа юм уу?

Хуши: Худлаа уйлж байна.

Жонхан: Тэгвэл хайрын тухай кино үзэх юм уу? Би бол яасан ч яахав байна.

Вону: Би ч бас.

Би: Эрэгтэй юм байж юун хайр дурлалсаг юм. Буудалцаж муудалцаад хүн алж малдаг кино алга уу?

Сынчол: Чи ёстой аймаар охин юмаа.

...

Бид хэд арай гэж л нэг кинон дээр тогтоод үзэхээр болов. Тэгээд идэж уух юмаө авчихаад танхим руу орж суулаа. Вону, би, Жонхан, Хуши, Сынчол гэсэн дараалалтай суухад Вонугийн цаана хоёр сул суудал байхаар нь цүнхээ тавьчихаад сайхан тухтайхан суув.
Тэгсэн дөнгөж эхлэж байтал хоёр далжганасан юм хайраа майраа гэсээр нөгөө хоёр хоосон суудал руу заагаад ороод ирэв. Цагаа барихад яадаг юм бэ? Одооны залуучууд бүр ямар ч соёлгүй. Ийм байвал энэ Солонгос улс хөгжихгүй ээ!

Сынчолоос эхлээд л урдуур нь аахилаад чихээд л наашлав. Манай хэд юун ч сайхан сэтгэлтэй юм бэ дээ? Хөлөө татаж өгөөд л байх юм. Би бол чадахгүй шүү! Өөрсдөө харайгаад гарвал гар гээд сууж байтал Жонханы урд ирчхээд "Хөөе! Хөлөө татчих урдуур чинь гаръя" гээд нэг л танил хоолой дуугарав. Энэ чинь юу болоод байна.

"Хөөе! Хөлөө татчих л даа" гээд бүр танил хоолой сонсогдохоор нь би хурдхан утасны гэрлээ асаагаад нөгөө хоёр руу тусгав.

Би: НА ГАЁН, БҮ СЫНГВАН!!!

Гаён: АА ЧИ ЭНД ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ?

Би: ХАРАХГҮЙ БАЙНА УУ? БААЖ БАЙНА! ТА ХОЁР ӨӨРСДӨӨ ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ?

-ХӨӨЕ ЧИМЭЭГҮЙ КИНОГОО ҮЗЭЭЧ ЭЭ!

-ДУУГҮЙ БОЛООЧ!

...

Ийм аймшигтай дүр зураглал харсан, сонссон би тайван киногоо үзэж харагдаач. Шувтан нөгөө хоёр руу нүднийхээ булангаар харсаар киногоо дуусгав. Та хоёр яадаг яадаг гэнэ! Даан ч ойрд Гаён баригдаж гүйцэгдэхгүй алга болоод байсан юмаа. Та хоёрыг дээ!

...

Жонхан: Ёстой гоё кино байлаа.

Би: Ммхм.

Oh my Bomi! |JWW|Where stories live. Discover now