9. Fronting

2.7K 298 59
                                    

Wonwoo

Надад чухам л хайртай гээд байсан! Тэр хайр нь одоо хаана байгаа юм бэ? Хаана байгаа юм? Яасан ч салахгүй юм шиг зүүгдчихээд наалдаад байсан ийм хурдан ганц бөмбөгөнд цохиулаад салчих байсан юм уу? Бөмбөгөөр цохисон нь миний буруу л даа. Гэсэн ч би албаар цохиогүй шүү дээ. За ер нь гаж донтой охиноос салчхаад баярлах ёстой байтал юугаа бодоод байгаа юм? Үгүй ээ! Гэхдээ би уучлалт гуйх гээд гэрийн гадаа нь зөндөө л хүлээсэн шүү. Өөрөө гарч ирээгүй. Тэгэхээр би буруугүй. Бас тэр Жонхантай яасан хурдан үерхдэг юм. Эр хүн таньж мэдэж чаддаг юм уу даа? Гуйсантай нь үерхээд байдаг юм уу? Урт хөллөсөн хачин шар юм чинь! За за за! Тэр тоосгонд нь өртчихгүйхэн шиг амьд явах юмсан.

...

Bomi

Жонхан "Хайраа алив энийг уучих. Бүр хичээл хийсээр байгаад цус чинь өтгөрчихлөө" гэсээр надад улаан лоолийн шүүс гарт атгуулав.

Би: Яагаад ийм халамжтай юм бэ? Мм

Жонхан: Чамайг халамжилж хамгаалахгүй юм бол авч үерхсэний хэрэг юу байна?

Би: Ханаа! Ингээд хайр хүргээд байвал яаж хичээлээ хийх юм?

Мингюү: Ёо! Бурхан минь та хоёр ямар лайтай юм бэ? Гэгээн цагаан номын их өргөөнд байгаагаа мэдэж байна уу? Гар, яв, зайл!

Би: Чи~

Тэгсэн Жонхан гарыг нь буулган сандлынхаа түшлэгийг налан суугаад "Хаячих, хаячих. Хоёулханаа байгаа юм шиг л байцгаая" гээд гараараа үс оролдов.

Мингюү: Трендээ л дагах ёстой шүү! Ким Мингюү.

...

Шалгалтууд дуусч хичээл амарлаа. Одоо ганцхан улирал тэсвэл ахлах сургуулиа төгсөх нь ээ. Гунигламаар ч юм шиг. Бас намар улсын тэмцээн болох болохоор зун бэлтгэлээ сайн базааж авна даа. Нэгэнт л зорьсных зорилгоо биелүүлнэ дээ.

Жонхан: Хайраа ингэхэд чи юугаар сурах юм?

Би: Эмч л гэж бодож байна. Багаасаа мөрөөдсөн юм.

Жонхан: Мундаг юм чинь чадах байхаа. Гэхдээ юуны эмч?

Би: Задлан.

Жонхан: Айн?

Би: Задлан. Яагаа вэ дээ? Нөгөө үхсэн хүний биеийг зүсээд үхлийнх нь шалтгааныг тодорхойлоод байдан.

Жонхан: ...

...

Багш: Та хоёр гүйсэн ч хөтлөлцөөстэй. Больчхооч! Яасан ядаргаатай юм? Надаас ичиж зовохгүй байна уу? Би ер нь нүдэнд чинь үзэгдэж байна уу?

Oh my Bomi! |JWW|Unde poveștirile trăiesc. Descoperă acum