11. Clap!

2.6K 293 34
                                    

Гавлын ясаа тэвэрч унтсаны хүчинд шалгалтуудын дүн ёстой аятайхан байна. Сэтгэл хангалуун эхний семестрээ дуусгаж байна. Бусдаараа бол нам тайван. Ээж удахгүй амралтаа авна. Аав хэзээ ийм байсан юм гэмээр л ээжийн урдуур хойгуур гүйгээд сүйд болоод байна. Өвөө, эмээгийн талаас бид хоёр хүүхэд өсгөж чадахгүй гэсэн хариу ирсэн тул аав ээж хоёр л өсгөхөөр болж байх шиг байна. Нялх хүүхэд асарч үзээгүй тэр хоёр ч ёстой бодийг нь хөтлөх байх даа. Ий! Төрөхөөр нь өвөө эмээгийнх рүүгээ нүүдэг хэрэг ээ!

...

Жошуа: Чи явах юм уу?

Би: Явна шүү дээ, явна. Юу гэж хоцроод үлдэх вэ дээ?

Жошуа: Ууна биз дээ.

Би: Би архи ууж чаддаггүй. Спиртийн харшилтай.

Жошуа: Үнэн юм уу?

Би: Тийм

...

Жошуа: Харшлаад нүүр чинь ув улаан болчихож.

Би: Дуугүй бай. Ангийнхантайгаа анх удаа ууж байхад битгий үглээд бай. Холд, холд.

...

Би: Харшил хөдлөөд үхлээ.

Эхэндээ зүгээр байсан ч сүүлдээ хамаг бие улайгаад, загатнаад нөгөө уусан архи нь гарчхав. Ангийнхан шал согтуу. Одоо яах уу? Энд эмчээр сурч байгаа хүн алга уу? Та нар чинь анагаахын оюутан биз дээ? Арай ч дээ. Золиг гэж! Баахан ангайж зогсож байгаад гэнэт хүйтэн усанд орвол зүгээр болох байх гэж бодоод буудалласан өрөө рүүгээ явав. Тэгээд хувцсаа тайлж биеэ алчуураар ороогоод шүршүүр рүү ортол усгүй байв. Энэ чинь усгүй шүршүүр гэж юу байсан юм бэ?
Тэгээд буцаж гараад орны хажуу шүүгээн дээр Жошуагийн өрөөний карт байгааг харав. Тэдний өрөөнд ус байгаа болов уу? Угаасаа бүгд л согтуу байгаа юм чинь хэн л байв гэж бодоод түлхүүрийг нь аваад углааш амсөөд биеэ нэг сайн алчуураараа ороож аваад өөдөөс харсан өрөө рүү харайв. Ашгүй эдний өрөөнд ус байсан болохоор шүршүүрт ороод л амь орох гэсэн хүйтэн ус ч нэмэр болохгүй юм байна дөө. Ханиад хүрэхээсээ өмнө гарахаар шийдэж усаа хаагаад алчуураараа биеэ ороотол хаалга гэнэт нээгдээд Вонү ороод ирэв.

Вонү: АА!

Би: Хөөе! Чи үхсэнээ орилсон юм? Усанд орсон хүн харж байгаагүй юм уу?

Вонү: Ч.чи энд юу хийж байгаа юм?

Би: Усанд орсон гээд байхад. Тэнэг юм уу?

Вонү: Яагаад энд.

Би "Хүссэндээ ороогүй болохоор дуугүй бай. Угаасаа гарах гэж байна би. Алив замаас холд, холд" гэсээр түүнийг түлхээд хажуугаар нь гартал Вонү гэнэт гараас зуураад авав.

Oh my Bomi! |JWW|Where stories live. Discover now