10. Back it up

2.6K 308 27
                                    

Би: Миний залхуу хүрээд байгаа болохоор чи ганцаараа багийнхаа ажлыг хийчих за юу? Тэгээд багийн гишүүд гэдэг дээр Ким Буми, Жон Вонү гэж бичнэ шүү. Хүний нэр бичээгүй байгаад үзээрэй!

Вонү: Чи ямар сонин хүүхэн бэ? Хүний өмнөөс сурч байгаа юм уу?

Би: Тийм шүү дээ. Тэгээд чи яах юм?

Вонү: Хэлэх ч үг олдохгүй нь.

Би: Хэн чамайг надтай нэг баг бол гээв. Гөлийчхөөд!

Би: За, за. Би явлаа шүү.

Вонү: Хөөе!

Би: Дуугүй байхгүй бол алаад задалчихна шүү!

Энэ нэг нэхэл хатуутай юм чинь яасан ядаргаатай юм бэ? Ганц юм ганцаараа хийчихгүй хүн чирж гулдраад байх юм. Яах гэж анагаахын оюутан болов оо? Хүн задлахаасаа өмнө өөрөө задарчих гээд байх юм. Бас энэ Жон Вонүтай амьдралаараа холбогдчихов уу? Нэг хүнд дургүй болчихвол тэр хүн нь амьдралаас нь салахаа больчихдог юм байх даа? Тэгвэл би Seventeen хамтлагийн Вонүд дургүй, дургүй. Амьдрал ч бодсон шиг амархан биш юмаа.

...

Өглөөний хамгийн эхний лекц аймаар ааштай багш орно. Эрчүүдэд зөв зүгээр тэгснээ охидын дүнг барьж идэж, батирч унагаачих гээд. Бөөн аюул...

Жошуа: Багийн ажлаа хийсэн юм уу?

Би: Жон Вонү хийнэ.

Жошуа: Чи яасан юм?

Би: Энэ хүүхний хичээлийн тэмдэглэлээ эхнээс нь бичээд завгүй байгаа. Ганц семестрт яасан ч олон юм бичүүлдэг юм? Хоёр дэвтэр дуусаж байна лээ.

Жошуа: Унтаад байлгүй хичээлээ бичиж ав гээд байхад.

Би: Үйлийн үр! Үйлийн үрээ эдэлж байна.

Бид хоёр ч чимээгүй болоод лекцээ сонсож байтал багшийн яриаг тасалдуулаад л хаалга тогшив. Охин бол энэ удаад унаад дараа семестрт энэ хичээлийн дахин судална. Эрэгтэй бол хальт загнуулж өнгөрөөд аав, ээждээ очоод хүү болгож төрүүлсэнд баярлалаа гэж хэлнэ.

- За?

Вонү: Орж болох уу? Багшаа.

- Хэзээ ирж байгаа юм?

Вонү: Уучлаарай.

- За яахав. Ордоо, ор. Хичээлийн дараа уулзаарай.

Вонү: За.

Энэ багш бүр аягүй сонин хүүхэн. Гуч хүрээгүй юм болохоороо дөнгөж хорин настай цэцэг цэврүү шиг хөвгүүдийг оролдож болно гэж боддог юм уу? Хаашаа юм? Энэ Жон Вонү ч тэр дандаа гаж донтой хүмүүст нүдлэгдэж явах юм. Яачихсан заяагүй золиг вэ дээ?

Oh my Bomi! |JWW|Where stories live. Discover now