26. Love yourself |last|

3.2K 300 117
                                    

"Always believe in the magic of a new beginning."

Мингюү миний гараас хөтлөөд нэг өрөөний гадна авчирлаа. Тэгээд гарыг нь улам чанга атгаад "Би чамайг жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Чи бол миний нөгөө тал. Юу ч болсон би чамтай хамт эгч минь, үеэл минь, энэ амьдралын найз минь!" гээд өнөөх өрөөний хаалгыг нээгээд намайг зөөлхөн түлхээд дотогш орууллаа.

Өрөөнд ороод хамгийн түрүүнд нүдээ аниад суучихсан олон жил уулзаагүй түүнийгээ олж харлаа. Би хоолойгоо засахад Вонү нүдээ нээн намайг харснаа хурдхан босож зогсов.

Бидний хооронд таван алхам. Зургаан жилийн өмнө бидний хооронд таван километрийн зай байсан ч ойрхон санагддаг байж билээ. Харин одоо бидний хооронд тавхан алхам байхад дэндүү хол санагдаж байна. Хэзээ ч түүнд хүрч чадахааргүй...

Би: Сайхан харагдаж байна.

Вонү: Үнэхээр ирчихсэн юм уу?

Би: Ирэлгүй яахав дээ. Найз минь! Урилга аваад л шууд онгоцны тийз захиалсан.

Вонү инээмсэглэн "Баярлалаа. Тэр холоос зориод ирсэнд..." гэхэд нь би "Сандарч байна уу?" гэж түүнээс асуулаа.

Вонү: Жаахан л...

Би: Бүх юм сайхан болох болохоор тайван бай. Өнөөдөр чиний амьдралын хамгийн сайхан өдөр шүү дээ!

Вонү "Ойлголоо. Ингээд харсан чинь чи хөгширчихсөн ч юм шиг..." гээд инээхэд нь би ойр хавиа харан "Энэ хавиас цементэн блок олдох болов уу?" гээд түүн рүү ахин инээмсэглэлээ.

Вонү "Хутга бол олдох байх" гээд над руу зөөлөн мишээв. Бид хэсэг хугацаанд юу ч ярилцалгүй биеныхээ нүдийг ширтэн зогслоо. Түүний дотор юу бодогдож байгаа бол? Надтай адилхан зүйл мэдэрч байгаа болов уу?

Вонү: Арван найман настай Ким Буми хэвээрээ байна. Хөөрхөн байна. Харин яриа чинь л хөгширчхөж.

Би: Сүйт бүсгүйгээ байхгүйд өөр хүүхэн рүү хандраад байна уу даа?

Вонү: Үгүй ээ.

Вонү: Чи санаж байна уу? Ахлах сургуулийн нэг дүгээр ангид байхад сургуулийн хоолны газарт их л зорилготой над руу алхаж байснаа.

Би: Саналгүй яахав. Урд чинь очиж зогсоод "Чи Вону мөн биз дээ?" гэж асуусан. Тэгсэн чи их л гайхсан харцаар над руу хараад "Тийм ээ, би Вонү байна" гэж билээ.

Вонү: Чи шууд л намайг түлхэж миний хажууд сууснаа "Би чамд хайртай" гэж хэлсэн.

Би: Чи гайхсандаа сандлаасаа уначихсан. Тэгснээ надад хариу ч хэлэхгүй ширтээд байхаар чинь би дахиад л "Хөөе! Би чамд хайртай гээд байхад. Хоёулаа суучихъя л даа" гэж билээ.

Oh my Bomi! |JWW|Where stories live. Discover now