2. Don't listen in secret

2.9K 342 30
                                    

Би: Багшаа энэ чинь миний сурагч насны сүүлийн сургуулийн зугаалга! Би явмаар байна шүү дээ.

Би сурагч насныхаа сүүлийн хаврын зугаалгад явж чадахааргүй болсон. Эхний тэмцээн болон сургуулийн зугаалга нэг өдөр болж таарсан. Ай бүр гомдоод, гуниглаад байх юм. Хөөрхнөөтэйгөө хоёр өдөр, нэг шөнө хамт байх нь гэж бодсон чинь...

...

Гаён "Нэг шөнө, хоёр өдрийн ачаа ийм хүнд байна гэж бодсонгүй" гээд л хүний янз үзэж байгаа юм шиг цүнхээ чирээд хажууд алхаад байв.

Би: Гаёнаа, дуугүй байхгүй бол алчихна шүү!

Гаён "За уучлаарай даа. Дахиж тэгэхгүй. Гэхдээ л хүнд байна шүү!" Гээд өөдөөс инээхээр нь усны саваараа түүн рүү далайтал орилоод л сургуулийн гадаа байх хүүхдүүд рүү чавхдасан чулуу шиг алга болоод өгөв.

Та нар явах гээд л байж байна уу? Би үлдэх гээд л байж байна даа! Бурхан ёстой хөгийн амьтан юмаа. Боль, боль муудлаа чамтай. Ммай!

Тэгээд өнөөх хүүхдүүдийн голд орж байгаад хөөрхнөөг далимдуулж харах гээд тэдэн рүү гэтэж байтал ардаас багш "Хөөе! Ким Буми!" гээд бархираад эхлэв. Багшаа! Багшаа! Багшаа! Та надтай өмнөх насандаа дайснууд байсан юм уу?

Багш "Үгүй ээ,чи чинь хоцорч ядаж байж юундаа алдуурсан мал шиг буруу зүйг рүү давхиад байгаа юм? Алив суу, явъя" гээд машин руугаа заав.

Би ч хошуу амаа унжуулж сэтгэлдээ гуниг тээсээр багшийн машинд очиж суугаад ижлээсээ төөрсөн янзага шиг зүрхний андуудынхаа хажуугаар зөрөн өнгөрөв. Гэхдээ Вонү хаана байна?

...

Багш: Сайн халаад өг!

Би: Багшаа би ямар хайруулын таваг уу?

Багш: Өндөг шарахад бэлэн болтол халаад өг.

Би: Багшаа би зүгээр танаас сонирхоод л асууж байна. Яагаад надтай ингэж харьцаад байдаг юм?

Багш: Чамтай дундаа орох амархан.

...

Би ч хувийн дугаараа аваад биеэ халаагаад энэ тэрүүгээр сэлгүүцээд явж байтал багш дуудав. Тэгээд очсон бүр нэг аятайхан дамшигтай зогсож байдаг юм даа! Нөхөр хүүхдийг минь бэлдэж өгөөд байгаа юм уу? Хаашаа юм? За, за. Хөөрхнөөгийн бараа далдармагц ингэж болохгүй шүү Буми! Зүрхэнд цор ганц Вонү~~~

Багш: Танилц Сынчол, Жонхан, Жүн. Миний энэ жилийн итгэл найдвар Ким Буми.

Би: Сайн байна уу? Ким Буми.

Oh my Bomi! |JWW|Where stories live. Discover now