12. Crazy in love

2.5K 295 45
                                    

Өглөө сэрээд нүдээ нээсэн Вонү өөдөөс хараад унтаж байв. Цочиж мочоод яагаад ч байгаа юм бэ дээ? Буми минь! Тэгээд эвтэйхэн сэрээлгүй өлмий дээрээ гишгэлсээр өрөөнөөс нь гарав. Нэг л тийм one night шиг мэдрэмж төрөөд байх юм. Эсвэл нууц амраг ч юм уу? За мэдэхгүй ээ. Ингээд бодсон би чинь Вонүгаас нууцаар Вонүтай хоёр жил үерхчихсэн юм байна шүү дээ! Энэ нэг юм мэддэг ч юм уу? Үгүй ч юм уу?

...

Хот руу буцахаар автобусандаа орж суув. Тэгсэн хажууд суусан манай ангийн охин уулга алдаж, сүр болж ирээд л хүзүүнд юу тохиолдсоныг асуув. Энэ одоо намайг хүнд шимүүлсэн гэж бодоод байгаа юм уу? Хаашаа юм? Вонү руу хартал бүр нэг гэм хийсэн хүүхэд шиг бүлтэлзээд байж байв. Нээрээ өчигдөр өөрийг нь шимсэн гэж хэлнэ гээд хэлчихсэн бил үү? Ингэж гэмтэй хараад байхаар жинхэнээсээ чи шимчихсэн юм шиг санагдаад байна шүү! Хөөе цаашаа хар.

...

Wonwoo

Та нар ер нь намайг яагаад ад үзээд байгаа юм? Бичээч уншигчтайгаа нийлээд хүн газар доогуур орууллаа л даа. Би тэгээд Бумид эм өгөөд, тос түрхэж өгөөд, гоймон идээд зөндөө л орома байдал үүсгэлээ шүү дээ. Тэр Буми чинь л орон гаран царайлчихаад ганц минут зүгээр суухгүй босч суугаад тогтож өгөхгүй хамаг юмаа хаяад гарсан шүү! өрөөнийхөө карт энэ тэрээ манай өрөөнд гээж гарчихаад картаа өрөөндөө мартаад гаднаас нь хаачихжээ гээд ороод ирэхээр нь буцаагаад гаргалтай нь биш аваад хамт хоносон шүү! Эцсийн эцэст картыг нь би аваад нуучихсан юм за! Яадаг юм бэ? Яадаг юм? Гэхдээ бас хөөрхөн Жонханд хайргүй байсан гэнэ лээ! Тэгээд ер нь хүн өдөж хоргоож байгаад алга болчхоор чинь яах юм? Чи ер нь намайгаа өдөж хоргоогоод, зүүгдээд явж байсан бол өдийд үр хүүхэдтэй болчихсон, орон гэртээ төвхнөөд хэвтэж байхгүй юу? За, за. Тэгээд ярья, ярья. Битгий хүн ад үзээд байгаарай. Би бас гомддог шүү!

...

Bomi

Амраад, гэр орондоо байгаа мөртлөө улам л олон хоног тасралтгүй архидчихсан хүн шиг болоод байх юм. Гэр ч уйтгар гунигийн далай байна дөө. Аав ээж хоёр биенийгээ эрхлүүлж гүйгээд намайг тоож байгаа ч юм алга. Аав чихэр шоколад амттан барьж ирээд түүнээс нь зөвшөөрөлгүй идсэн чинь уурлаад сүйд. Ээжийнх чинь, дүүгийнх чинь! Гээд л байх юм. Ингээд байвал би гомдоод энэ гэрээс чинь явлаа шүү! Мингюү төрсөн хот, аав ээж рүүгээ явсан. Харин Гаён гэж маягласан юм Сынгвантай Жэжү орно гээд яваад өгсөн. Тэр хоёр ингэж байгаад хэрэг тарих гэж байгаа юм! Нүдэлсэн хөөрхнөө ч байхгүй. Энэ амьдрал чинь бүр яасан гунигтай, уйтгартай байна.

Oh my Bomi! |JWW|Unde poveștirile trăiesc. Descoperă acum